МАН-ын бага хурал энэ сарын 20-ны өдөр хуралдаж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Төвийн бүс буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг нэгтгэсэн тавдугаар тойрогт УИХ-ын гишүүн Г.Дамдинням нэр дэвших эрхээ авлаа.
Тэрээр 2020 онд Дархан-Уул аймгаас хоёроор буюу нийт гурван мандатын хоёрдугаарт эрэмбэлэгдэн сонгогдож байсан билээ. Энэ удаагийн УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг байсан тэрээр өнгөрсөн 4 жилийн хугацаанд УИХ-ын 27 ажлын хэсэгт орж ажиллан нийт 18 хуулийн төсөл боловсруулж батлуулсан. Мөн Дарханы замын ажлын хэсэг болон Боловсролын багц хууль тэр дундаа Англи хэлийг үндсэн гадаад хэл болгон хуульчлах ажилд идэвхийлэн оролцож байсан юм. 2020 онд Дархан-Уул аймгаас сонгогдсон Б.Жавхлан, Б.Баттөмөр, Г.Дамдинням нарын гишүүд нь хамгийн эвтэй, ажил хэрэгч байсныг хэвлэлийнхэн болон орон нутгийн иргэд нь онцлон ярьж байсан удаатай.
Түүний товч намтрыг танилцуулбал:
БОЛОВСРОЛ
АЖЛЫН ТУРШЛАГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна