Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Та бүхэндээ ээлжит дугаараа хүргэж байна.
УИХ-ын XII тойрог гурван мандаттай Хан-Уул дүүрэг
2020 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт маш хүчтэй өрсөлдөөн өрнөж, МАН-аас Г.Амартүвшин, Д.Сарангэрэл нар, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд нар сонгогдсон. Тус дүүрэгт хамгийн олон буюу 30 хүн нэр дэвшсэн. Намуудын нэр дэвшигчдээс гадна бие даагчид олноор дэвшсэн нь өрсөлдөөнийг улам ширүүн болгосон юм.
МАН-аас Ж.Алдаржавхлан нэр дэвшсэн ч Т.Доржхандад ялагдаж, хамраараа таслуулсан. Харин Ардчилсан намаас нэр дэвшсэн Б.Түвшин удаалж, Ч.Өнөрбаяр, Т.Энхсайхан нар 11,12-т эрэмбэлэгдсэн юм. Ч.Өнөрбаярын хувьд анхнаасаа Хан-Уул дүүрэгт нэр дэвших сонирхолгүй байсан ч тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ Хан-Уулруу зүглүүлсэн. Сонгууль ойртсон, нэр дэвшигчдээ хэдхэн хоногийн дараа тодруулах ёстой байтал АН-ын кандидатууд одоо ч бүрэн тодроогүй байна.
Монгол Ардын нам
МАН-аас нэр дэвшин УИХ-д сонгогдсон Д.Сарангэрэл жагсаалтад багтаж магадгүй гэх мэдээлэл байна. Харин түүний суларсан мандатад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүтгүүлж буй Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан дэвших бололтой. Аль, аль нь Ерөнхийлөгчийн фракцын улс төрчид. Д.Сарангэрэл У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад Эрүүл мэндийн сайд, БОАЖ-ын сайд зэрэг албан тушаал хашиж байсан. Т.Мөнхсайхан мөн л Ерөнхий сайд байхад нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Улмаар У.Хүрэлсүхийн ЗГ огцроход Т.Мөнхсайхан хамт огцорч, Д.Сарангэрэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэгээр Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т үлдэж байв.
2021 онд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдоход Т.Мөнхсайхан зөвлөхөөр нь томилогдож, "Эрүүл монгол хүн" үндэсний хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж байна. Ирэх УИХ-ын сонгуулиар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүтгүүлж буй нэгэн бол яах аргагүй Т.Мөнхсайхан. Мандатаа ч хамгийн түрүүнд авсан гэлцэж буй.
түүнтэй хамт өнгөрсөн сонгуулиар "хамраараа таслуулсан" Ж.Алдаржавхлан нэр дэвших магадлал өндөр байна. Түүний хувьд 2020 онд бүдэрсэн ч орон нутгийн сонгуулиар дүүргийн МАН-аа ялуулж, засаг даргаар ажилласан. Тиймдээ ч УИХ-д нэр дэвшихээр бэлдэж буй.
Сонирхуулахад түүний ах Ж.Баяржавхлан ирэх УИХ-ын сонгуульд АН-аас Чингэлтэй, Сүхбаатарын тойрогт горилж байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ч ирэх сонгуулиар нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байгаа. 2020 оны сонгуулиар тойрогтоо хамгийн их санал авч сонгогдсон гишүүнээр ажиллаж байсан ч Хөгжлийн банканд ажиллах богино хугацаандаа УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн компанид зээл гаргаж өгсөн гэх асуудлаар шалгагдаж, шүүгдсэн ч хэрэгсэхгүй болсон юм. Уг нь түүний хувьд банкны тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль, зөвшөөрлийн хууль зэрэг олон хууль дээр ажиллаж, хүчтэй байр суурь илэрхийлж байсан ч Хөгжлийн банкны хэрэгт холбогдсоноор дахин нэр дэвших мандат олдох эсэх нь эргэлзээтэй болсон. Гэсэн ч хэрэг нь хэрэгсэхгүй болсон учраас дэвших магадлал бий.
Мөн өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар бие даан нэр дэвшсэн Ж.Эрхэмбаатар нэр дэвшихээр МАН-д хүсэлтээ өгсөн байна. Түүний хувьд өмнөх сонгуулиар 14 мянга гаруй санал аван зургаадугаарт бичигдсэн. Сүүлд ЦХХХЯ-ны дэд сайдаар томилогдож, МАН-д орсон. Одоо харин Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшихээр горилж байгаа нь энэ. Бас л мандат авах магадлалтай кандидат.
Ардчилсан нам
Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн, "Комацу" Э.Тамир, ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин, АЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Номингэрэл, "Элийрэгч" нэрээр танигдсан Ц.Уянга, ХУД-ийн засаг дарга асан Ж.Ганхуяг нарын хүмүүс яригдаж байгаа. Гэсэн ч яг бодит байдал дээр нэр дэвших магадлалтай байгаа ганц хүн нь О.Тэнүүн байгаа гэнэ.
О.Тэнүүн нь Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын хүү бөгөөд Шадар сайд С.Амарсайханы авга дүү юм. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүргэн гэдгээр нь улс төрийн хүрээнд мэдэх болсон. Ерөнхийдөө түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр дэвшүүлэхээр зүтгүүлж байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.206
Тэнүү жоохон УУРТАЙ залуу юу үгүй юуу ??? яагаад ч юм бэ тэгж санагдсан шүү ккк
Хариулах202.72.245.121
логикггүй ямар балай нийтлэл вэ
Хариулах202.21.107.4
Edwin zasgiin tulguur mungenii bodlogiin tal deer zangaragtai, gogtsootoi duugarah Amartuvshin shig hun 126-in neg baihad bolohgui zuilgui bolov uu? Gehdee zeeliig huugiin taarah durguitssen BBSB, Lombardi in tsaana baigaa humuus Ali ch namd tseengui tul tuuniig shahahiig l bodno doo
Хариулах