Словакийн Ерөнхий сайд Роберт Фицогийн амь насанд уржигдар зэвсэгтэй этгээд халдаж, шархдуулсан билээ. Гэмт этгээд Ерөнхий сайд руу тав буудсанаас гурав нь онож, Роберт Фицо хүнд хагалгаад орсон ч азаар амь нас нь эрсдээгүй. Тэгвэл энэ халдлагын цаана юу байж болох, халдагч этгээд Юрай Центула гэгч ямар үзлээр цэнэглэгдсэн хүн байв зэрэг мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.
Хэвлэлд мэдээлж байгаагаар бол, халдлага Словакийн ард иргэд баруун, зүүнээрээ хагарснаас үүдэлтэй байж болзошгүй буюу эрх баригчид нь ард иргэдээ хэтэрхий талцуулснаас үүдэлтэй байж болзошгүй гэнэ.
Бүр “Иргэний дайны босгонд тулж ирсэн” гэсэн байр суурь илэрхийлсэн эх сурвалж байсныг Лента.ру цахим хуудаст иш татжээ.
Энэхүү мэдээллийг бэлтгэх явцад орж харсан хэвлэлүүд дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нарын энэ халдлагын талаарх байр суурийг хүргэхдээ ихэвчлэн ОХУ, АНУ-ын төрийн тэргүүний байр суурийг онцолжээ.
Жо Байден халдлагыг “Аймшигтай хүчирхийллийн шинж тэмдэг” гэсэн бол В.Путин “Маш хүнд гэмт хэрэг” гэсэн байна.
Халдлага үйлдсэн 71 настай Юрай Цинтула яруу найраг бичдэг, шүлгийн хэд, хэдэн товхимол хэвлэлүүлсэн, Словакийн зохиолчдын эвлэлд данстай нэгэн аж. Тэрбээр гэрээт харуул хамгаалалын албанд ажилладаг тул галт зэвсэг хууль ёсоор эзэмших боломжтой байжээ.
Хэвлэлд бичиж байгаагаар бол тэрбээр либерал үзэл баримтлалтай, улсынхаа улс төрийн үйл амьдралд энэ үзэл баримтлалынхаа үүднээс оролцдог нэгэн байсан аж.
2016 онд тэрбээр хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулах байгууллагыг үүсгэн байгуулж, иргэдээс хандив хүсэж байсан ч байгууллагаа яг байгуулж бүртгүүлэлгүй өнгөрсөн гэсэн мэдээлэл байна.
Түүнчлэн “Би төр засгийн бодлогыг дэмжихгүй байна. Яагаад хэвлэл мэдээллийн байгууллага руу халдаж, хэвлэл мэдээлэл алга болж байна вэ” гэж хэлж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.61
МАНАЙ КОММУНИСТУУД АРД ОЛНОО ТАЛЦУУЛААД Л БАЙГАА ЮУ БОЛДОГИЙГ ХАРУУЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
Хариулах