Н.Учрал: Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг, “Ахамадууд автобусаар өдөрт тэд явах ёстой” гэж журам гаргадаг дарга нартай болчихлоо

Zuv.mn
2024/05/16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг дарга нартай болчихлоо. Орон нутгийн чанартай дарга нэг өглөө босоод л “Ахмадууд өдөрт дөрвөн удаа зорчино” гэж шийдэж байна. Хөгшин хүн өдөрт ер нь хэдэн удаа автобусанд суух вэ дээ. Хэдэн жил суух вэ дээ. Асуудлыг нь нэгмөр шийдээд өгчихөж болдоггүй юм уу. Ер нь тэтгэвэр тэтгэмж ярихаар төр нэг их халамжийн бодлого явуулж байгаа юм шиг хандлагаа өөрчилье. Энэ ахмадууд чинь залуу насандаа ажил хөдөлмөр хийж улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулчихаад, ажлын чадваргүй болсон хойноо төрд зээлүүлсэн өрөө авч байгаа шүү дээ. Асуудлыг энэ талаас нь хардаг болох хэрэгтэй байна” гэв.    

Гишүүний асуултад ажлын хэсгийн ахлагч Д.Сарангэрэл “Ахмадуудын зорчилтын төлбөрийг хэн төлөх вэ гэдэг дээр маргаан гардаг байсан юм билээ. Мөн хөдөө орон нутгаас ирсэн ахмад настнуудыг “Та одоо хотод байгаа учраас төлбөрөө төл“ гэж гомдоож байсан тохиолдол гарсан байдаг. Одоо энэ хууль батлагдвал асуудал дахиж гарахгүй. Хөдөө орон нутгаас ирсэн ахмадууд хотод ч нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино” гэж хариулав.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.169
    2024/05/17

    Avtobusand buh undesteneeree huilgai luivar hiij baina, 500 turognii. gevch niilber ni asar ih, trillionoor yrigdana shu

    Хариулах
  • 202.126.90.169
    2024/05/17

    Ovoo yum getel, onoo dulduidsan pop novsh baina

    Хариулах
  • 202.179.15.130
    2024/05/17

    биднии алхаад дамжин суух унаанд ахмадууд маань чадахгүй учраас 2 ба 3 ч дамжин сууна шүүдээ

    Хариулах
  • 202.21.107.4
    2024/05/16

    Buh hun avtobus are tulbertei zorchdog baival zugeer Udert 4 udaa zorchihod 2000 tug sard 44000 tugreg tetgever deer ni nemeed ugchih heregtei HEN ni kart avch zorchih, hen ni tall avch idehee eersdee shiideg

    Хариулах
  • 202.9.40.21
    2024/05/16

    Учрал гишүүнд маш их баярлаж байна ...Маш зөв хэлсэн одоо манай зарим дарга нар ахмад настны тухай ямар нэгн зүйл ярих даа өөрсдөө хөгшрөхгүй юм шиг шийд гаргадаа зогсоох хэрэгтэй шүү дээ ...

    Хариулах