ОХУ, БНХАУ гуравдагч хөршөөс болгоомжлохын тулд харилцан хөрөнгө оруулж байхаар тохиров

Zuv.mn
2024/05/16

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д айлчилж байгаа билээ. Хоёр хөршийн удирдагчдын уулзалтын үр дүн эхнээсээ зарлагдаж эхэллээ. Тухайлбал, гуравдагч хөршийн эрсдлээс хамгаалагдсан харилцан хөрөнгө оруулалтыг хийж байхаар тохирчээ. Энэ зорилгоор банк, санхүүгийн байгууллагуудынхаа харилцааны сувгийг өргөжүүлж, бэхжүүлэх гэнэ.  

Түүнчлэн, харилцан саадгүй ажилладаг төлбөрийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд илүү анхаарч ажиллах болсон байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн үгдээ “Хоёр улсын хооронд хийгдэж байгаа худалдааны 90 хувь нь юань, рублиэр төлбөр тооцоо хийж байгаа” гэж онцолсон юм.  

Ерөнхий мэдээлэлд хоёр улс мөн эрчим хүч, автомашин үйлдвэрлэлийн салбарт хамтарч ажиллах тухай байсан бөгөөд нарийн мэдээлэл удахгүй хүргэнэ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.4
    2024/05/16

    Manai taxi rubli, yuanaar tootsoo hiijboldoggui yum bolov uu?

    Хариулах