АХХ-ны гүйцэтгэх захирал Б.Баттулга Баянгол дүүрэгт нэр дэвших хүсэлтээ илэрхийлжээ

Zuv.mn
Өчигдөр 17 цаг 51 минут

Олон улсын харилцаа судлаач, дипломатч мэргэжилтэй Балдангомбын Баттулга УИХ-ын сонгуулийн IX тойрог, Баянгол дүүрэгт нэр дэвших хүсэлтээ гаргажээ. 

Тэрбээр олон улсын харицаа судлаач мэргэжилтэй, Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг, энэ жил 38 настай,  АН-ын шинэ залуу боловсон хүчин юм байна. Төрийн албанд 12 жил ажилласан туршлагатай, үүний багагүй хугацаанд БНСУ-д Консулаар ажиллажээ. 

Иргэдийнхээ боловсрол, амьдралын чанараар Нийслэлдээ дээгүүрт ордог, тэр ч утгаараа нэр дэвшигчдэд өндөр шалгуур тавьдаг Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр цэвэр, нас залуу Б.Баттулгыг санал болгож магадгүй бололтой.   

Дашрамд, нэр дэвшигчээ тодруулах ажиллагаа улс төрийн намуудад өчигдрөөс албан ёсоор эхэлжээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.119.118
    2024/05/17

    Demjine

    Хариулах
  • 122.201.31.24
    14 цагийн өмнө

    Хайрт МАН маань чадарч байгаам биш үү? АН сөрсөн базааг сайн хийж байнаа амжилт залуусаа

    Хариулах
  • 58.178.41.157
    Өчигдөр

    Амжилт хүсье

    Хариулах
  • 139.5.219.194
    Өчигдөр

    Zaluu toloolol bolson humuusee demjinee Amjilt !

    Хариулах