Орос эрдэмтэн хийн хоолой барих ажил явцгүй байгаад Монголыг буруутгажээ

Zuv.mn
2024/05/17

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Бээжинд хийсэн айлчлалаас монголчууд “Сибирийн хүч 2” буюу Монголоор тавигдах хийн хоолойн асуудлыг илүү сонирхож байсан билээ. Хоёр удирдагч энэ удаагийн айлчлалаар уг асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Тэгвэл Москвагийн их сургуулийн Ази, Африкийн орнуудын тэнхимийн захирал, дорно дахин судлаач Алексей Маслов bfm.ru цахим хуудаст гэрээний явц удаашралтай байгаад манай улсын идэвхигүй байр суурь нөлөөлж байгаа гэсэн санааг илэрхийлжээ.

Тэрбээр “Харамсалтай нь, БНХАУ-ын тал гэрээг байгуулахад бэлэн биш, сонирхолгүй байгаа нь илэрхий байна. Уг манай тал төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байсан. Технологийн төлөвлөгөө боловсруулахад бэлэн гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн. Гэвч төслийн нэгдүгээр шат газар нутгаар нь дамжиж өнгөрөх учиртай Монгол Улс идэвхигүй байр суурь баримталж, хэлэлцээрээс гарсан. БНХАУ-ын тал гэрээ зурах нь битгий хэл, бидний санал болгосон проткол үйлдэхийг ч хүсэхгүй байгаа нь ил байна” гэжээ.  



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.223
    2024/05/20

    Mongolchuud idvehgui baigaa n Unen yu ter unen , " EU - USA " oroltsoo baigaa l biz de ! Tegchvel , ingen geed l bolgoomjtoi baigaarai geh mediin zuvulguu uguud baigaa biz de !

    Хариулах
  • 66.181.181.223
    2024/05/19

    Оросууд Хятадыг буруутгаж чадах ч үгүй. Чаддагаараа манайхыг л дээрэлхэнэ. Хятадууд тэнэг улс биш учраас нэг улсаас эдийн засгийн хараат болохыг хүсэхгүй. Оросууд шаардлага гарвал байгалийн хийгээ, нефтиэ зэвсэг болгон ашигласныг Европын жишээнээс харж байгаа.

    Хариулах
  • 66.181.186.66
    2024/05/19

    ХИЙН ХООЛОЙ МОНГОЛООР ДАМЖИН БАРИГДСАН ТОХИОЛДОЛД УТААНЫ БОХИРДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОМООХОН БОЛОМЖ НЭЭГДНЭ

    Хариулах
  • 188.33.250.163
    2024/05/19

    Энэ хоолойгүй болоод байсан юм. Цаашдаа болох л байлгүй. Орос гэж солиорчихсон дебилүүдтэй нээх гүнзгийрэх хэрэггүй...хөндийхөн л байх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.183.168
    2024/05/18

    хятад хүлээж авахгүй бол тэгээд л өнгөрөө биз дээ

    Хариулах
  • 88.116.92.142
    2024/05/17

    Хийн хоолой улам их дарамт ирнэ манайд огт хэрэг үгүй...

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/05/17

    ENE HIIN HOOLOI MANAID OGT HGEI EE. OROSIIN HARAAT BJ UZSEN BULGUU

    Хариулах
    • 66.181.181.223
      2024/05/19

      Маш зөв, Оросоос дахин нэг юмаар хараат болох ямар ч шаардлагагүй

    • 202.9.46.34
      2024/05/17

      Одоо хятадын хараат болно.