Казахстаны Жарминскийн дүүргийн авто зам дээр Монголоос явж байгаа нэг гэр бүлийн хүмүүс хаалттай замаар орж, цааш явах боломжгүй болсон байсныг тус улсын цагдаагийн байгууллагын алба хаагчид аварчээ.
Гэр бүл нялх хүүхэдтэй байсан аж. Жарминскийн дүүрэгт сүүлийн өдрүүдэд цасаар шуурч, цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаагаас зам хаагдаж, иргэд осгох тохиолдол гарч байгаа юм байна. Эрсдэлт нөхцөл байдалд орсон гэр бүлийг аюулгүй газарт хүргэж, дулаацуулах арга хэмжээ авчээ.
Монгол Улсын иргэд Казахстанд зорчиж яваад эрсдэлт нөхцөл байдалд орсон тохиолдол ойрмогхон хоёр удаа гарч байгаа нь энэ юм. Өмнө нь манай өсвөрийн боксчид тэмцээнд оролцохоор явж байгаад ижил нөхцөлд орж, авруулж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна