ЭЗХ-ийн сайд Ч. Хүрэлбаатарын УИХ-ын өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцүүлэхээр оруулаад бүтэлгүйтсэн “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийг сөрөг хүчин бүтэн 8 сарын хугацаанд эсэргүүцэж, нийгмийн анхааралд оруулсны дүнд саяхан ҮАБЗ хуралдаж дээрх хуулийн төслийг огт хэлэлцэхгүй байхаар шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл, гаднынханд Монголын газар нутгыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах агуулга бүхий хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, батлуулахын эсрэг сөрөг хүчнээс санаачилсан “Бүтэн Монгол” хөдөлгөөн нийт 8 сарын хугацаанд улс орон даяар уг хуулийн хортой заалтуудыг олон нийтэд таниулан мэдээлж, саналыг нь авчээ.
Уг асуудалтай холбогдуулан өнөөдөр “Бүтэн Монгол” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тодруулбал, тэд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг татуулж чадсан ч эрх баригчид сонгуулийн үеийг тааруулж гал унтраах байдлаар асуудалд хандаж болохгүй гэдгийг санууллаа.
Ингэхдээ тэд Улсын хэмжээнд 2.2 сая га газар аль хэдийн гаднын иргэд, компаниудад эзэмшилтэй байгааг дурдлаа. Өмнөговь аймагт л гэхэд 400.000 га газар, Дундговь аймгийн 300.000 га газар, Дорноговь аймагт мөн адил 300.000 га газрыг гадаадын компанийн эзэмшилд байна.
Иймд иргэдийн өмчийг хамгаалсан хуулийн төслийг боловсруулж хаврын чуулганаар баталж, Монгол Улсын иргэдийн газартаа эзэн суух эрх зүйн орчны баталгааг хангаж өгөхийг шаардлаа.
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт: Монгол Улсын Үндсэн хуулийн 6.3-т бэлчээр болон тусгай хэрэгцээт газраас бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно гэсэн ийм Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл 2023 оны 08 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 294 дүгээр тогтоол гарсан. Түүнд нийслэл Улаанбаатар хотын иргэдэд шинээр газар эзэмшүүлж, өмчлүүлж болохгүй гэж тусгасан байгаа.
Үүнээс болоод Улаанбаатар хотын иргэд өнөөдөр хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу газраа эзэмшиж, өмчилж чадахгүй байдалтай байгаа юм.
Улаанбаатар хотын иргэдийн ердөө 14% буюу 238.000 иргэн өнөөдрийн байдлаар газраа өмчилсөн байна. Гэтэл Улаанбаатар хот маань 1.7 сая иргэнтэй. Цаана нь 1.462.000 мянган иргэн өнөөдөр хуулиар олгогдсон газраа өмчлөх, эзэмших эрх нь хаагдсан хэвээр байна.
Тэгвэл Ч.Хүрэлбаатар тэргүүтэй нөхдүүд өнөөдөр Монгол Улсын газар нутгийг гаднынханд “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” нэрээр хэдэн зуун сая га газраар нь эзэмшүүлэх, 100 жилээр өгөх хуулийг санаачлаад явж байна. Яг энэ асуудлын хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд бид зах, худалдааны төв, олон нийтийн газруудаар урвасан нөхдүүдтэй бид тэмцэл өрнүүлж “БҮТЭН МОНГОЛ” хөдөлгөөн өрнүүлээд ажилласан.
УИХ-ын гишүүн А.АДЪЯАСҮРЭН: УИХ-ын намрын чуулганы төгсгөлөөр Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай” хууль гэдэг халхавчтай газрын хууль орж ирсэн байгаа. Үүнийг бид эсэргүүцсэн. Ард түмнийхээ хүчээр эсэргүүцэж, бид энэ хуулийн хулгайг түр зуур зогсоож чадлаа.
АЗХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч О.ЗУНДУЙДОРЖ: ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар яг энэ цаг хугацаанд сонгуульд ахиж сонгогдохгүй мэтээр хамгийн сүүлийн боломжоо шахаж байна. Явах тусам зэс нь цухуйна гэдэг шиг. Шөнийн цагаар Монгол төрийн сайд хятадуудтай хөрөнгө оруулалтын талаар ярьж байна гээд албан ёсоор хэлж байгаа энэ үйлдэл нь хардах эрхийнхээ хувьд цэвэр энэ захиалгын хууль юм байна гэж харагдаж байгаа юм. Азаар Монголчууд маань энэ талаарх ойлголтыг маш богино хугацаанд мэдэж нэгдсэн. Ийм болохоор цахимаар 100.000 гаруй хүмүүс гарын үсэг зурсан. Цаасан дээр 600.000 гаруй хүн гарын үсэг зурсан. Энэ бол Монголчууд ямар дархлаатай, газар нутаг, эх орондоо эзэн байх чин эрмэлзэл бидний дотор байдаг юм гэсэн тодорхой үр дүн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.19
Элбэгдоржийн бөөлжис долоогч нар
Хариулах