Т.Доржханд: Гадаад томилолтын зардал 700 хувиар өсөөгүй

Х.Есү
Өчигдөр 11 цаг 20 минут

УИХ-ын гишүүн П.Батчимэг Шадар сайд Т.Доржхандын гадаад томилолтын зардал 718 хувь нэмэгдсэн талаар хэвлэлд мэдээлэл өгсөн байсан. Уг асуудалтай холбогдуулан Т.Доржханд тайлбар хийлээ. 

Тэрбээр, "Гадаад томилолтын зардал 700 хувиар өссөн зүйл байхгүй. Шинэ гишүүд юмаа сайн уншиж, ойлго. Монгол Улсад арваннэгдүгээр сард болох арга хэмжээ байгаа. 150 орчим япон компаниуд Монголд ирж үйл ажилллагаагаа явуулах гэж байгаа юм. 

Үүнд 300-400 сая төгрөгийн төсөв тавьсан. Үүнийг л маш их мөнгө гэж ярьж байгаа бол бодит байдалд их хэмжээний орлого олох байдлыг хааж байна гэсэн үг. Төрд яаж мэдлэг чадвартай хүмүүсийг ажиллуулах вэ гэж байхад Т.Доржханд өөрөө гадагшаа явах гэж тэр мөнгийг нь хас гээд харлуулахаар ямар хүн ажиллах вэ дээ. Төр муухай төрийн зардлыг хас гээд байх юм. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө гадныхантай уулзаж чаддаггүй. Төрийн үүрэг бол гадагшаа очоод зах зээлийг нь нээж өгнө. Дараа нь гадаадад байгаа хөрөнгө оруулалтыг нь татаж авчирна. Гэрээ, хэлэлцээр хийнэ. Үүний үндсэн дээр эдийн засаг тэлдэг шүү дээ. 

Бусад улстай харьцуулвал манай улсын худалдаа хөрөнгө оруулалтын агентлагийн зардал бол бусад улсынхтай харьцуулахад нэг хувьд нь ч хүрэхгүй байгаа шүү. Бодит байдал ийм л байна. 

2026 оны байдлаар 2 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Дата төвд урьдчилсан байдлаар 16 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийе гээд ажил нь эхлээд явж байна. Арабаас 10 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийе гээд судалгаагаа хийгээд газраа авах гээд явж байна. Том хэмжээний төслүүд чинь урт хугацаанд хэрэгждэг юм шүү. 

Хөрөнгө оруулалт авахын тулд тухайн улсад нь очиж ярьдаг. Хамгийн том хөрөнгө оруулалтын уулзалт дээр нь очиж англи хэлээр ярьдаг юм. Тэгвэл их хурлын гишүүд энэ ажлыг хийгээд үз л дээ. Бид хамгийн бага зардлаар ажиллаж байгаа" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.221
    14 цагийн өмнө

    Жапан тоуны эзний буудалд хар тамхи манай хүчнийхэн зориуд оруулж түүнд гүжир ял тулгж шоронд хийж бгаад газрыг нь хуваан авсан гэж Мнглын хуулийн сайд нотолсон. Үүнээс хойш ГХО-чид УБ -руу шагайхаа болиод 10 гаруй жил болов. Мөд ирэхгүй. Сауд Араб, Японууд Энэ дорждешт итгээд мөнгөө бариад ирнэ гэвэл үүн шиг худ юм бхгүй

    Хариулах
  • 202.9.46.221
    14 цагийн өмнө

    Мнглын Төрийн түшээд. Хууль хүчнийхэн нь нэгдэн мафижиж авилгжсан энэ Монголоос Гадны хөрөнгө оруулагчид 15 жилийн тэртээ Japan town-ны эзнийг дээрэмдснээс хойш дүрвсэн. Одоо ахиж шагайхгүй. Дээрх мафи эрс томорч төрөөсөө илүү хүчирхгжснийг гадныхан нэвт харж бна. Банглдш худ бүлтэрч ядуу төсвийг самрахаа боль.

    Хариулах