Ө.Шижир: Оюутолгойн ногдол ашгийн санал асуулга бол жүжигчилсэн тоглолт

Х.Есү
1 цаг 5 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс Оюутолгойн ногдол ашиг болон цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газраас явуулж буй ногдол ашгийн санал асуулга бол жүжигчилсэн тоглолт. Гуравхан асуулттай, хөтөлж байцаасан шинжтэй санал асуулга байна лээ. Иргэд өнөөдөр ногдол ашгаас авах мөнгөөрөө юугаа хийх нь хэнд ч хамаагүй. Ингэж хоёрын хооронд ажиллаж яах юм бэ. 

Иргэдийн ихэнх нь бэлнээр авъя гэсэн хандлагатай байх шиг байна. Үнийн өсөлт, худалдан авах чадвар орлогоос нь хамаарч байгаа юм.

Хэвлэл мэдээллийн байгууллага гэдэг бол нэг талаасаа бизнесийн байгууллага. Үйл ажиллагаанаасаа тодорхой орлого олоод зардал болгож гаргадаг, цалин өгдөг, татвар төлдөг. Тэгэхээр бизнесийн байгууллага гэж харах хэрэгтэй.

Хэвлэлийнхнийг ядуу байх ёстой гэдэг ойлголтыг хаанаас өгөөд байгааг ойлгохгүй байна. Хүн ажлаа хийж чадаад илүү орлого олох чинь шударга ёсны асуудал шүү дээ. Сэтгүүлчийг хөрөнгө мөнгөгүй бай гэдэг ойлголтыг хаанаас зохион байгуулалттай түгээгээд байгааг ойлгохгүй байна. Сэтгүүлч яагаад хөрөнгөтэй, зуслангийн газартай, машинтай байж болдоггүй юм. Сэтгүүлчийг хоёр өрөө байртай хоосон газартай бай гээд хуульчлуулах гээд байгаа юм уу. 

Хэвлэл, мэдээлэл хэвлэн нийтэлснийхээ төлөө ял шийтгэл авч шоронгийн хаалга татдаг байж болохгүй. Мөн хүнийг гүтгэж болохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна