МОБИКОМ: Тээврийн хэрэгсэлд гал гарч, ой хээрийн түймэр гарсан

Х.Есү
1 цаг 0 минутын өмнө

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр "Нөмрөгийн дархан цаазат газар"-т ой хээрийн түймэр гарсан. Цахим орчинд УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Мобиком корпорациудын удирдлагыг Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр боомтод дагуулж очсоны улмаас энэхүү хэрэг гарсан гэх мэдээлэл тархаад буй. 

Харин Мобиком корпорациас дараах мэдэгдлийг гаргажээ. 

Тус мэдэгдэлд 

"Мобиком Корпораци нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн Монгол Улсын хил орчмын алслагдсан бүс нутаг, хилийн боомт болон хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттайгаар ажиллаж ирсэн. 

Энэ хүрээнд шилэн кабелийн дэд бүтцийг өргөтгөх, үүрэн холбооны 4G сүлжээ нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж, алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэд болон албан хаагчид, тэдний гэр бүлийн харилцаа холбооны хүртээмж, мэдээлэл солилцох боломжийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.

Тухайлбал, 2026 онд Халхголын хилийн отрядын бүх заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлэн, сүлжээний чанар, хүртээмжийг сайжруулсан.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцож, одоо байгаа сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах зэрэг төрийн хэрэгцээнд гарч, тухайн бүс нутагт хэвийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон.

Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно.

Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүнд хамт зорчигчийг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ. 

May be a graphic of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна