Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2026 оны аравдугаар сарын 11-ний 5 цагийн орчимд авто машинд хүн мөргүүлсэн байна гэх дуудлага бүртгэгджээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 22 настай эрэгтэй тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 58 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироож, хэргийн газраас зугтсан байна.
Цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж хэргийн газраас зугтсан иргэнийг олж тогтоон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Зам тээврийн осолд холбогдсон жолооч тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хүлээх ба тэднийг иртэл эд мөрийн баримт, осолд холбогдолтой эд зүйлсийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээг авах үүрэгтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна