Ж.Алдаржавхлан: “Miss Grand International”​ тэмцээнийхэн яаж ийгээд тэмцээнээ дуусгая гэсэн заль мэх хэрэглэж байна

Х.Есү
49 минутын өмнө

“Miss Grand International” тэмцээнд Монгол Улсын төлөөлөн Amber Yuhan нэртэй БНХАУ-ын иргэн орж байгаа асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. 

Уг асуудлаар Топ модель Х.Бадамгэрэл Соёл спорт аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлантай уулзсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Харин өнөөдөр салбарын сайд дараах мэдээллийг өгөв. Тэрбээр, "Ямар ч байсан Гадаад хэргийн яам, Элчин сайдын яам, Соёлын яамнаас бүх л талаараа ярьж байгаа. Тайландын миссийн тэмцээний комисс руу манай талаас бүх л талаар шаардлагаа хүргүүлж байгаа.

Миний сонссоноор тухайн тэмцээн хүмүүсээс мөнгө төгрөг авч тэмцээнээ зохион байгуулдаг юм байна лээ. Тэдний зүгээс тэмцээнээ яаж ийгээд дуусгая гэсэн заль мэх хэрэглэж байна. Бид өдөр тутам л шаардаж байна. Зохион байгуулж байгаа хүн нь луйвар хийдэг гэдгээрээ нэлээн алдартай хүн байна лээ. Бид бүх албан тоот нотлох баримтыг явуулж байгаа. Тайландын засгийн газар энэ асуудалд оролцохоос зайлсхийсэн" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна