Айсуй сонгуулиар хүссэн хүсээгүй эрх баригчдын дүрмээр тоглох нь тодорхой. Ард түмэн, улс төрийн намууд хэний зохиосон ямар дүрэм байхаас үл хамааран сонгуульдаж л таарна. Тиймээс намын саналын босго намсаж, УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн хэмээн жижиг намын дарга нар битүүхэн парламентын суудал мөрөөдөж явна. Зарим нь бүр УИХ-ын гишүүн болчихсон, тойрогтоо ажиллаж байгаа бололтой. Мөрөөдөх хэрэггүй ээ, тийм амар дүрэм зохиосон гэж бодоо юу. Монгол Улсад бүртгэлтэй 37 нам байгаагаагаас сайндаа 5, 6 намын төлөөлөл орж ирнэ. Үүнийг цүнхэндээ намтай дарга нар ойлгохгүй хөөрч яваа учраас ойлгуулах гээд үзье.
Мэдээж хэрэг, эрх баригч намынхан дүрмээ зохиосон учраас ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа төдийгүй МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын дараагийн дөрвөн жилийн төлөвлөгөөгөө зурчихсан байгаа. МАН-ын нэр хүнд нийтэд тийм ч сайнгүй. Өнгөрөгч хугацаанд эдийн засгийн өсөлт гэх тоо харуулж байгаа болохоос бус олон аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж, ажилгүйдэл газар авсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарч, мөнгөний ханш унасан гээд дурдахад өөд нар харах зүйл тун ховор. Гэхдээ МАН яаж ч уруудсан авдаг саналаа хэлбэлзүүлээд авна. Үнэмлэхүй биш юм гэхэд илүүрхэж таарна. Монголын сум, баг, жалга дов бүрд дэмжигчээ бэлдсэн, 100 гаруй жилийн түүхийг арчиж болохгүй учраас авдаг саналаа авна. Гэхдээ МАН үнэмлэхүй ялна гэж санахын ч гарз шүү.
Нөгөө талаас АН гэж хэд хуваагдсан бүлэглэл эрх баригч намын дүрмийн дагуу тоглохоос өөр аргагүй байдалд орчихсон. Л.Гантөмөрийн хувьд юун сөрөг хүчин, Л.Оюун-Эрдэнийн дохио зангаан дор амьдарч байгаа. Х.Баттулга, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд өнөөх л хэдэн өвгөдийнхөө нөлөөллөөс гарч чадаагүй АН хүссэн хүсээгүй МАН-ын зааж өгсөн тойргоос хэдэн суудал чирээд ирнэ гэхээр парламентад зүй ёсны хүчирхэг бүлэг байж таарна. Ингэхээр Л.Гантөмөр дарга өөрөө нэр дэвшээд бүдэрчихгүй бол баталгаатай парламентын гишүүн болно.
Ингээд гуравдагч хүчин рүү орохоор парламентад суудалтай ХҮН-ыг зүй ёсоор нэрлэнэ. Тус намын дарга Т.Доржханд гэгч нөхөр МАН-ын дарга нарын юу гэж хэлснийг яг таг биелүүлнэ. Өөрийн гэсэн үзэл баримтлалгүй, гар дамжсан наймааны хөгшин морь шиг болсон ХҮН ах намын нөмөр бараадахаас өөр сонголтгүй учраас ХҮН-ыг “Мини” МАН гээд ойлгочиход болно. Өнгөрөгч дөрвөн жил МАН-ын ТҮЦ шиг л ажилласан. Тэгэхээр МАН ТҮЦ-тэй байхын тулд ганц хоёр суудал өгөх тал дээр дэмжих байх. Үүнээс харахад намын дарга Т.Доржханд бол парламентын гишүүн болно.
Мөн гуравдагчдаас ШИНЭ намынхан МАН-д албан болон албан бусаар дагаар ороогүй. Учир нь тэдний барьж буй бодлого, явуулж буй үйл ажиллагаанаас харахад гуравдагчдын орон зайд өөрийнхөөрөө тоглолт хийхээр шийдсэн болов уу. Олны дунд рейтинг нь гайгүй яваа учраас ийнхүү бусдын нөмөр нөөлөг бараадахыг хүсээгүй хэрэг. Учир нь тус намд эрдэмтэн судлаачдын баг онолын түвшинд үйл ажиллагаа явуулж, бодлого төлөвлөдөг. Энэ багт эрдэмтэн докторуудаас гадна зарим намаас эрүүл орчин бараадаж ирсэн эх орончид ч бий. Хамгийн наад зах нь авлигач, хулгайч байхгүй, улс эх орноо гэсэн сэтгэлтэй нөхдийн нэгдэл гэдгийг ард түмэн харсан учраас гайгүй рейтингтэй яваа болов уу.
“Ах” намын дүрмээр тоглохгүй гэж байгаа нь улс төрийн талаасаа эрсдэлтэй ч ард түмэнд таалагдана. Тэгэхээр энэ хүчин ямар нэгэн айлын хаяа хатавч бараадахгүй. Үүнээс харахад ШИНЭ намын дарга Ц.Гантулга намынхаа рейтингийг дагаад УИХ-ын гишүүн болчихно. Магадгүй намын жагсаалтад дээгүүр эрэмбэтэй нөхдөөс ч орох боломжтой.
Нэг сүрхий эвсэл бий болсон. Ногоон намыг Н.Номтойбаяр авч, МҮАН-тай нэгтгэн “Үндэсний эвсэл” гэгч бүлэглэл үүсгэчихээд шуугиулж, “МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өрсөлдөх тойрогт очиж нэр дэвшинэ” хэмээн наанаа цээж дэлдэж байгаа ч цаанаа дүрэм зохиогчидтой ямар нэгэн байдлаар тохирсон сурагтай. Угшил нэгтнүүд ямар нэгэн байдлаар учраа олж л таарна. Н.Номтойбаяр “Үндэсний баатар”-аар өргөмжлүүлэх хэмжээний пиар хийж байгаа нь өөртөө бусдыг татах гэсэн бодлого явуулж, илүүрхэх оролдлого хийж байна. Энэхүү ажиллагаанаас харахад Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн болчихно.
Уг нь нэрлэхгүй орхиж болохгүй нэг хүчин байгаа нь ИЗНН хэдий ч улс төрийн үйл ажиллагаанаас эхлээд олон тал дээр сул юм. Намын дарга Б.Батбаатар улс төрийн намуудыг нэгдэхийг уриалж байгаа нь ИЗНН сонгуульд ороход боловсон хүчний болон хөрөнгө санхүүгийн боломжгүй гэдгээ зарлаж байна. Ер нь итгэл үнэмшилгүй байгаагаа зарласан. Яахав, ИЗНН ингэж будилж явж байгаад Б.Батбаатар даргыгаа парламентад суулгах магадлалтай. Магадлал шүү. Түүнд магадлал байгаа болохоос бус өөр бусад суудал горилохын ч хэрэггүй. Эндээс харахад айсуй парламентад МАН, АН, ХҮН, ШИНЭ “Үндэсний эвсэл”, ИЗНН гэсэн зургаан намын төлөөлөл орж ирнэ. Гэхдээ ИЗНН эргэлзээтэй. Ард түмний намын тухайд намыг нь биш Л.Гүндалайг сонгох магадлал байгааг үгүйсгэхгүй. Яагаад гэхээр бүсчилсэн тойрогт Л.Гүндалай мэтийн “од”-ууд тодрох магадлал өндөр. Энэ мэт “од”-ууд санамсаргүйгээр орж ирэхийг үгүйсгэхгүй.
Үүнээс бусад намын дарга нарт анхааруулахад санахын гарз шүү. Тэд тийм амархан дүрэм зохионо гэж байдаггүй юм. Нөгөө талаар түмэн олныг харалган гэж бодохын хэрэггүй. Айсуй парламент ингэж бүрдэнэ.
/РЕДАКЦИЙН БУС НИЙТЛЭЛ/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.149
Хар хайрцаг хүнээс дээгүүр гэж үү Бөөн булхай Бусад улсууд үүнийг чинь болчихсон Манайх дандаа хогнууд хэрэглэх юм даа
Хариулах83.20.226.239
Ямар ч сонгууль хэрэггүй энэ. Хар хайрцагаар луйвардана. Яг сүүлийн 2 сонгууль шиг хар хайрцагаар луйвардаад л гараад ирнэ
Хариулах139.5.216.64
medee beltgesen haralgan ohin mini buyangiin jagaa egchiigee martjeedee yanz ni
Хариулах66.181.176.207
Түмэн олон хашрах болоогүй юу? Яаж нар үзэх вэ? Хар хайрцаг эвгүйдээ.
Хариулах66.181.177.129
Ханатай л таамаг байна.
Хариулах66.181.161.114
Wow
Хариулах