Хотын дарга Х.Нямбаатар ХҮН-ын П.Наранбаярын багийг хуулав

С.Гандэлгэр
2024/02/29

Ер нь нэг явуургүй зүйл цаанаасаа л явуургүй байдаг. Чухам нэр цэвэр, гар цэвэр гэж бусад улстөрчдөөс ялгарахыг оролддог ХҮН намынхны багийг хотын дарга эхнээс нь хуулж эхлэв.

“Шинэ монгол” сургуулийн гүйцэтгэх захирлын албанаас улс төр рүү орж ирсэн НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр зохион байгуулалттайгаар гадны хөрөнгө оруулагчийг хууль хүчнийхэнтэй хуйвалдан хөөж явуулсан гэх хэргийг Хотын дарга гаргаж тавилаа.

Уг хэргийн үнэн мөн чанар, П.Наранбаяр хэрхэн оролцсон, гадны хөрөнгө оруулагчийн дэрэн доогуур хэн хар тамхи шургуулж хууль хүчнийхнээр далайлган хөөн явуулж, хөрөнгөнд эзэн суусан байж магадгүй зэрэг үйлдлүүдийг зарим сайтууд эхнээс нь баримт нотолгоотой гарган бичээд эхэлжээ.


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар: “П.Наранбаяр төлөөлөгчөө, та өөрөө их ариухан хүн байж чадах уу, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хэдэн арван жилээр арагш татаж, гадны хөрөнгө оруулагч манайд ирэхээс жигшдэг байдал руу түлхсэн ш дээ. Тэрэн дээр та бас өөрөө эхлээд уучлалт гуйгаарай гэж хэлэх гэж байгаа юм. Тантай ямар хараалатай дүү чинь билээ, та өөрөө мэдэж байгаа байлгүй. Дараагийн ИТХ дээр танай намтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад мэдээллээ бэлдсэн байгаа. Тэрийг шалгуулна. 2020 оны 8-р сарын 17-нд Блью скайд болсон хуралдааны талаар холбогдох хууль хяналтын байгууллагад мэдээлэл гаргахаар бэлдсэн байгаа гэдгээ энэ ташрамд хэлье” хэмээн хатуухан сануулан хэлсэн юм.

П.Наранбаяр цэвэр ариухан дүрдээ хэчнээн орох гээд ч зэс нь аль хэдийнээ цухуйгаад, тар нь танигдаад эхэлжээ. ХҮН нам УИХ-д давхар дээлний бэлэг барьж охин нам гэдгээ баталснаас хойш ч тэгээд энэ мэт тар нь танигдаад удаж байна доо.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.117.35.36
    2024/03/01

    Сумтайбаярын нам ч гэх шиг басл адил тонуулчин биздээ 15н орд авчаад бгаа луйварчин тонуулчин гэр бүл биздээ

    Хариулах
  • 66.181.191.169
    2024/03/01

    хүн нам бүтэхгүй харин номтойбаярын намыг хүчтэй сөрөг хүчин болоосой гэж хүсэж байна

    Хариулах
  • 207.228.78.156
    2024/03/01

    хүн намыг бүү сонго

    Хариулах
  • 66.181.188.226
    2024/03/01

    Зөв пээдгэр хүн

    Хариулах
  • 202.21.108.67
    2024/02/29

    ene met luivarchid ulsiin ner hundiig olon ulsad baasdaad bgaa shuu ! ene chini nuguu yaponii oron suuts luivardsan , BNSU.n emnelegiin hurungiig luivardsan huvilboruud huvurch bgaa , ushuuch olon luivar garch irnee , sayhan bas hytadiin neg emegtei Dorlijav tuunii duu Baatar gegchid luivarduulsan tuhai yrij bsn , tur zasag iim asuudald yagaad chimeegui bn ve ? luivarchidtai niilsen huuliin heden bugs mongoliin neriig gutaaj bgaa ym bish uu ? iim bj yaj hurungu oruulalt tatah tuhai yrij chadaj bnaa !

    Хариулах