​ Монгол Улс анх удаа “Дэлхийн зөөлөн хүчний жагсаалт”-д багтжээ

Х.Батсайхан
2024/03/04

Дэлхийн улс төрийн байдалтай холбоотойгоор манай улсын ач холбогдол өсөж байна. “Brand Finance” байгууллага жил бүр тооцоолж гаргадаг “Дэлхийн зөөлөн хүчний чансаа”-ндаа манай улсыг энэ жил анх удаа оруулжээ.

Энэхүү чансаанд улс орнуудыг бусад улс орнуудад нөлөөлж чадах нөлөөллөөр нь, гэхдээ цэрэг зэвсгийн хүчээр биш, соёл гэх мэт зөөлөн хүчний нөлөөллийг нь тооцдог юм байна. Энэ жил анх удаа жагсаалтад бичигдсэн болохоор харьцуулсан үзүүлэлт байхгүй, гэсэн ч энэ нь олон улсад, ялангуяа БНХАУ, ОХУ болон Төв Азийн улс орнуудад ихээхэн сонирхууштай баримт болсон байна. 


Энэхүү үнэлгээг товчхондоо, тухайн улсын хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд, дэлхийн хамтын нийгэмлэгт үзүүлэх нөлөө гэж ойлгоход болох бөгөөд бизнес, худалдаа, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, өв соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүс ба үнэт зүйлс, харилцааны хөгжил, засаглал ба тогтвортой хөгжил зэрэг үзүүлэлтээр дүгнэж гаргадаг. 

Монгол Улс "хүмүүс ба үнэт зүйл", "нэр хүнд", "бизнес ба худалдаа" гэсэн шалгуураар өндөр үнэлгээ авчээ. Энэ үр дүнд Монгол Улсын татсан  хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт гаргаж буй ахиц нөлөөлсөн гэж үзэх үндэслэл байна. 

Манай улс хэдий 122 дугаар байрт, Уганда, Судан улсын дунд бичигдсэн ч Сан Марино зэрэг өндөр хөгжилтэй улсууд манайхаас доор эрэмбэлэгджээ. 






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна