Ар халхын эгэлгүй алдарт аварга, ард түмний хайртай бөх Б.Бат-Эрдэнэ улс төр, эрх мэдлийн шуналаасаа болоод ард түмэндээ “нүд үзүүрлэгдэх” цаг ирдэг л юм байна. 2020-2024 оны парламентаар улс төрийн замналаа өндөрлөх бодолтой байсан тэрбээр томсгосон тойрог танигдсан кадруудад илүү ашигтай гэдгийг олж хараадхаж. Тэгээд л “Би чадна, намдаа нэг суудал олж ирье” гэх лоббигоо ээлжит удаагаа хийж байгаа юм даг уу даа.
Яг түүн шиг, том тойрогт танигдсан кадрууд шаанстай гээд өөрийгөө нэр дэвшүүлэхээр зорьчихсон хүмүүс олон байгаа сурагтай. Ер нь эрх баригчид, үгсэж нэгдсэн намууд тойрог томсгосон нь улсынхаа хөгжлийг бодсон шийд юм уу, улс төрд удаж бугшсаныгаа "Танигдсан" гэж андуурсан улстөрчдийн шуналыг хангах заль юм уу гэдэг асуултад хариу өгөх цаг болсон байна. Ядаж л нэр дэвшигчид албан ёсоор тодрох үед ард түмэн шооконд орохгүй.
“Амташсан хэрээ 13 дахина” гэдэг үгээр монголчууд шуналыг илэрхийлдэг. Б.Бат-Эрдэнэ аварга цагтаа Сумъяа, Өсөхөө хоёр аваргыг буулгаж, Цагаан сарын барилдаанд 13 дахиа түрүүлж байсан удаатай. Нөгөө хоёр нь өгье гэсэн байлаа ч “Үгүй” гэж хэлж чадаагүй байдаг нь түүнд энэ шунал гээч зүйл бусдаас бага биш байдаг нь харагдсан.
Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихийнх нь өмнө өдөр тутмын сонинд “Улс төрд орохгүй ээ, бичиг боловсрол мэдлэг нимгэн болхи бааз хүн шүү дээ” гэсэн утгатай, бөх байх үеийнх нь ярилцлагын эхний хэсэг нийтлэгдсэнийг санаж байна. Тэр ярилцлагын сүүлийн хэсэг лав хэвлээгдээгүй. Гэхдээ л мань хүн ер нь улс төрд орох бодолгүй, өөрийгөө тун их чамладаг байжээ гэдгийг харж болохоор л байсан юм. Хүнээрээ, бөхөөрөө байж. Гэтэл одоо эрдмийн зэрэг цолтой доктор болчихсон зарим нэгэнд шоолуулж, сүүлдээ бүр дургуйцлийн үгс дор замналаа үргэлжлүүлэхээр зүтгэж байгаагаас харахад улс төр гээч үнэхээр л хүнийг өөрчилдөг бололтой.
Олигтой гишүүн байсан бол яая гэхсэн. Гэтэл сүүлдэж босоод, өмнө нь үг хэлсэн хүмүүсийн ярианаас хамж шимж яриад "Сайн бодож шийдээрэй нөхөд минь" гэж хэлдэг төрлийн гишүүн шүү дээ. 2024 оны төсөв хэлэлцэхэд Нийтийн биеийн тамир хөгжүүлэх зардалд төсөвлөсөн жаахан мөнгийг ярих гэж яаж янцаглав аа. Допингийн эсрэг үндэсний төвтэй холбоотой асуудалд яаж бөөрөнхийлөв. Ингээд бодохоор сөрөг үг хэлж байгаа хүмүүсийг ойлгох ч шиг. Халхын аваргыг доромжилдог чи хэн бэ гэх хүн бас гарах л байх. Гэхдээ л нэгэн цагт хайрлаж хүндэлж байсан их аваргынхаа өмнөөс ичих хэцүү юм аа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.20
аймагтаа олигтой зүйл хийсэн хүмүүсийн мөрөөр л худлаа тууз хайчилаад явдаг юм биш үү хүүхэд бүү зовоо зүгээр л зай тавьж өг нутгийн ах гээд санжигнаад байхаар хэн хэндээ хэцүү л байгаа даа
Хариулах202.70.44.46
Хүний шаар, өсөхийн өлөн, ажлын садаа одоо амарсан нь дээр, эднээс л салах хэрэгтэй. Улс орны хөгжлийг хойш татагч
Хариулах93.229.93.25
usuhiin ulun gej bainaa bn
Хариулах176.66.87.78
Овоо юм гэсэн овоолсон баас байсан байна лээ...
Хариулах103.212.119.109
Энэ бузар өвгөн үхээсэй
Хариулах103.212.117.64
Evdersen hun shte. Dahin songohguim bgaa biz dee
Хариулах202.9.40.84
Зайлаачээ. Попчин
Хариулах103.111.68.3
ДАРХАН АВАРГАА БОЛ ДЭМЖИНЭ ШҮҮ,ХАРИН Ч НАМ ДОТРОО БОЛОХГҮЙ БҮХНИЙГ ШУУД ХЭЛДЭГ ГИШҮҮДИЙН НЭГ ДЭЭ
Хариулах66.181.186.148
хөлсний коментийн жорлонгийн өтнүүд энэ хүнийг яаж ч гутаах гээд чадашгүй
Хариулах202.9.40.84
Өлөн юм байна лээ
Хариулах