Унгар улс "Байдрагийн усан цахилгаан станц барих төсөл"-ийг дэмжихээ илэрхийлжээ

Zuv.mn
2024/03/07

УИХ-ын дарга Г.Занданшатарын Унгар улс дахь албан айлчлалын үеэр тус улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотой Сангийн сайд Б.Жавхлан уулзжээ. Тус уулзалтаар Баянхонгор аймгийн Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээр хийв. Үүнтэй холбоотойгоор Унгарын талаас Байдрагийн усан цахилгаан станц барих төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд байна. 

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцыг тохируулж, 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах зэрэг олон боломж нээгдэнэ.

 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.138
    2024/03/09

    маш сайн хурдан хий

    Хариулах
  • 202.21.107.75
    2024/03/08

    30 Mw er him huchii naidvartai ajillagaand medegdehuits nemer boloh uu? ugvel ajilladag stants baina biz dee

    Хариулах