ҮАБЗ УИХ-д хаалттай горимоор мэдээлэл өгнө

Х.Батсайхан
2024/03/15

УИХ-ын 2024 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ. Хаврын чуулганаар нийт 44 хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлснөөс өнөөдөр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод буй.

Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай горимоор сонсохоор болжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар мэдээлэл хийх юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна