Д.Сумъяабазар: Эх орныхоо тулах хүч, түших багана болсон эрчүүддээ баярын мэнд хүргэе

Х.Есү
2024/03/18

Өнөөдөр Монгол улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан хотын дарга асан Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүлжээ. 

"Монгол Улсын зэвсэгт хүчний эрхэм хүндтэй ахмад дайчид, албан хаагчид, нөхөр дайчид аа!

Туурга тусгаар Монгол эх орныхоо тулах хүч, түших багана, итгэх итгэл, бахархах бахархал болсон эрхэм хүндэт Та бүхэндээ Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын ард түмэн бид бүхний хувьд Монгол цэргийн баярын өдөр, үе үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойн баяр төдийгүй улс эх орны маань тусгаар тогтнол, хил хязгаарын тайван амгалан байдал, хүн ардын эрх эрх чөлөө, хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл, ахмад дайчдын үнэ цэн, цэрэг армийн сүр хүч болоод утга учир, төр улсын оршин байхуйн дархлааг ойлгон хүндлэх, таниулан сурталчлах, уламжлан өвлүүлэх, хайрлан хамгаалах их ухааныг жилээс жилд бататган тунхагладаг ёслол төгөлдөр хүндэтгэлийн баярын өдөр юм.

Иймд цагдаа, цэрэг, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий албан байгууллагууд болон нийслэл хотынхоо нийт албан хаагч, ажилтан Та бүхэндээ дахин “Монгол цэргийн өдөр”-ын баярын мэндийг дахин хүргэе.

Эх орны цэрэг байх эрхэм үүрэг төгөлдөр оршиж, эх орны минь дархан хил амгалан байг!
Монголын зэвсэгт хүчний яруу алдар бадартугай" гэжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.122
    2024/03/18

    Тонил цаашаа

    Хариулах
  • 202.9.40.95
    2024/03/18

    har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven

    Хариулах
  • 103.212.117.80
    2024/03/18

    эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг дээ

    Хариулах
  • 202.179.15.71
    2024/03/18

    Дунд сургуульд дутуу суусан цэг таслал одоо болно

    Хариулах
  • 103.71.100.35
    2024/03/18

    Хуцдаг улаан шавхруу вэ. Нэг өдөр цэргийн алба хааж үзээгүй энэ новш хэн болчихоод хэнд яах гэж далдаганаад байна. Мөрөөрөө далдаганахгүй, цэргийн албаныхан болон эрчүүдийг битгий доромжлоод бай. Шуналын хүүдий Монгол улсын циркийн Монголын хүүхдүүдэд өгч чадахгүй бол үе удмаараа төрөөс зайлж, хэнд ч харагдах хэрэггүй.

    Хариулах