Дээрээс шидсэн чулуу Сү.Батболдыг чиглэсэн үү

Zuv.mn
2024/03/18

Сү.Батболд гэдэг хүнийг муулах, харлуулах нь Монголд сонгууль дөхсөнийг илтгэдэг болоод лавтай УИХ-ын хоёр мөчлөг өнгөрчээ. Энэ удаад ч жамаараа болов. Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр, Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд Чон Чү Ён гэх солонгос бизнесмений оффшор компанийн дансанд Малайзын тэтгэврийн сангаас мөнгө орсныг Сү.Батболд хүүхдүүдтэйгээ нийлээд авчихсан мэт гүтгэлэг хаа байсан Малайзын сонин хэвлэлд бичигдэж, тэр даруйдаа Монголд сэвэгдсэн нь лав санамсаргүй тохиолдол биш.

Уг нь, Сү.Батболд гишүүнийг Чон Чү Ён гэгч тэр солонгос бизнесментэй холбоотой гэсэн гүтгэлэг аль гурван жилийн өмнө гарч, Нью Йоркийн шүүх дээр шалгагдаад ямар ч холбоогүй гэдэг үнэн мөн нь тогтоогдчихсон юм. Гишүүн ч өөрөө тухайн үед нь тайлбар өгч, ямар ч холбоогүй болох нь Шүүх дээр нотлогдсон гэж мэдэгдэл хийгээд энэ асуудалд цэг тавьсан байдаг.

Нью Йоркийн шүүх бол эрх баригч нам нь улс төрийн өрсөлдөгчөө дарж авахын тулд хийж байсан ажлуудыг нь өөнтөглөж, шинэ, шинэ хэргүүд гаргаж ирдэг Малайзын шүүх биш. Дэлхийд нэр хүндтэй, гаргасан шийдвэрүүд нь олон улсад жишиг болж үлддэг хамгийн голч шударга шүүх гэдгийг хэн хүнгүй мэднэ.

Энэ шүүх дээр нотлогдсон шийдвэр илүү юу, улс төрийн бохир тэмцэл өрнүүлж буй, хуулийнхан нь хүртэл хутгалдаад орчихсон Малайзын шүүх дээр яригдсан асуудал чухал уу.

Цаг хугацаа талаас нь харсан ч Малайзын шүүх дээр яригдсан, Чон Чү Ён гэгчийн компани руу шилжүүлсэн 15 сая ам.долларын гүйлгээ 2010 оных, Сү.Батболд Чон Чү Ён хоёр ямар ч хамаагүй гэдгийг тогтоосон Нью Йоркийн шүүхийн шийдвэр 2021 оных. Хэвлэлүүд ийм тов тодорхой баримтыг үл хэрэгсэн, Монголд татаж авчирч байгаа нь, Сү.Батболдоос буруутгах байтугай шүүмжлэх ч шалтаг олоогүйг нь илтгэнэ. 

Номхон тэмээг ноолоход амар гэгчээр яасан ч их гүтгэдэг юм бэ, цаадах нь ч яасан их тэвчээртэй юм бэ. Гүтгэсэн хүн бүхэнтэй заргалдаж, хууль шүүхэд барьж өгөөд явж байсан бол өнөөдөр Монголд сэтгүүлч үлдэх үү, үгүй юу л болох байсан байх. Гэтэл Сү өөр, юм болгонд үсчээд, өрвөлзөөд байдаггүй. Магадгүй энэ нь буруу юм хийгээгүй хүний зан байх л даа. Ер нь ажил хийдэг, зөв явж байгаа нэгнээ харлуулж байж оноо авна гэдэг одоо ганцхан Монголын улс төрд байгаа, цаашид огт байж болохгүй буруу жишиг юм даа.



Сэтгэгдэл (28)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    2024/03/20

    Сү Баболд Хятадын Чайлко компантай Нүүрсний гэрээ хийж улсаа өрөнд оруулсан этгээд Оюутолгой хэрэгт шууд холбоотой Жинхэнэ Нүүрсний Мафийн толгойлогч Монголын эсрэг ажиллагааг маш амжилттай гардан гүйцэтгэж байгаа этгээд

    Хариулах
  • 139.5.219.213
    2024/03/19

    үнэн болохоор л бичүүлж байгаа биз дээрээс ч гэсэн

    Хариулах
  • 66.181.189.199
    2024/03/19

    Хулгаич нь үнэн шүү дээ

    Хариулах
  • 93.229.93.25
    2024/03/19

    gadaadiin ornuudada avsan olon bair baishin yu bolson do zaraad mungiig ni avchiraad ugsun uu yasan zuv mn medej baigaa baih da

    Хариулах
  • 66.181.161.94
    2024/03/19

    Зүгээр цааз өг олон юм нуршаад яахав

    Хариулах
  • 202.9.40.190
    2024/03/19

    Өвөг дээдсийн амиараа хамгаалж ирсэн,хойч үедээ өвлүүлж үлдээсэн газар нутаг агуу түүхийг баллаж байна .

    Хариулах
  • 59.153.115.62
    2024/03/19

    ОДОО ТГД МАЛАЙЗЫН ШҮҮХЭД ХЭН НЭГЭН МОНГОЛ ХҮН ОЧИЖ НӨЛӨӨЛӨӨД ТИЙМ ШИЙДВЭР ГАРГУУЛЧИХЖЭЭ ГЭХ ГЭЖ БНА УУ? ИЙМ НИЙТЛЭЛ БИЧИЖ БИЧҮҮЛЖ БГАА 2-Ч ЁСТОЙ БИ ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДСАН ЛУЙВАРЧИН ГДГТЭЙ ЯГ АГААР НЭГ ХАРАГДАЖ БНА.МОНГОЛ ХҮН БҮР ТЭНЭГ БИШШДЭ. БРОУГОЛДЫН 50ТОНН АЛТЫГ ЯМАРЧ ТАТВАРГҮЙ ГАДАГШ ГЭРЧЛЭХ ГЭРЧҮҮД НЬ АМЬД СЭРҮҮН БГАА ШҮҮ.УГААСАА Л СҮ.БАТБОЛД БҮХ МОНГОЛЧУУДЫН ӨМЧ АЛТ ЗЭСИЙГ ХАРИЙНХАНТАЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙЛСАНЫГ ГАДНЫ 5-Н 5-Н УЛСЫН ШҮҮХ БАРИМТ НОТОЛГООТОЙ НЬ ГАРГАЖ ТАВЬСАН БДАГ БГАА ШҮҮ. ЁСТОЙ ХОЛОО ОЧИЖ ХУЦ!!!!

    Хариулах
  • 103.57.94.132
    2024/03/19

    Одоогоос 5 жилийн өмнө бас яг үүнтэй ижил гаднын улс орны хууль шүүхийн байгууллагаас Батболдыг маш ноцтой гэмт хэрэгтэн болохыг мөнл тэр улсын хэвлэлд бичсэн тухай баталгаа нотолгоотой болгож шуугисан нь гүтгэлэг байсныг мартсан уу ,эсвэл олж уншаагүй юу

    Хариулах
  • 66.181.185.39
    2024/03/19

    Чи солиотой байхаа!! Өмөөрөх юмаа мөн оловоо! Хаа байсан малайзын шүүхийн гаргсан шийдвэрийг танилцуул,сан. Тэгээд хэг малайзын шүүхэд нөлөөдөөд сү батболдыг хэлмэгдүүлэв. Тэр хүний нэртйг гь бтч. Тэгвэл үнэмшие!!!

    Хариулах
    • 139.5.219.213
      2024/03/19

      английн санхүүгийн шинжээч яаж хэнээс ямар захиалга авч гүтгэж байгаа юм бол. энэ оны 3-р сарын 13-ны шүүх хурлын материхл байсан биздээ.

  • 202.9.40.79
    2024/03/19

    Өмөөрөх өмгөөлөх, цайруулах зүйл байхгүй.....Харийн сэтгэлтэй, ханашгүй шуналтан...Чимээгүй заваан бохир хорлогч үйлтэй

    Хариулах
  • 202.9.40.79
    2024/03/19

    Царай нь өөр, цаанаа огт өөр, доошоо харцтай шүү дээ, Монголын төлөө сэтгэлгүй, мөнгөний донтон

    Хариулах
  • 188.156.90.56
    2024/03/19

    JINHENE LIVARCHIN, ZALILAGCH MONGOL ULSIIG SUIRUULSEN, DOLOON UER NI HARAASAN CH BAGADAH HULGAICH,LUIVARCHIN ADGIIN NOVSH, Ene HULGAICHIIG MONGOLIIN ULS TURUUS UTER TURGEN ZAILUULAH HEREGTEI. Ene HULGAICH MONGOLIIN ULS TURD MASH IH""" GAI""" BOLIJ BGA ADGIIN CHUTGUR.

    Хариулах
  • 202.21.107.147
    2024/03/19

    Энэ бол тонуулчан юу үнэн тэр үнн

    Хариулах
  • 103.212.118.213
    2024/03/19

    БАТБОЛДЫГ ТИЙМ ЮМ ХИЙСЭН ГЭХЭД ХЭН Ч ИТГЭХГҮЙ ЭРДЭНЭ ҮҮЛ МЭТИЙН ХҮМҮҮСИЙГ БОЛ ИТГЭНЭЭ БАТБОЛД СУУРЬ ХҮМҮҮЖИЛ САЙТАЙ ЗӨВ ХҮН БАГЫН ХҮМҮҮЖИЛ ХҮНИЙГ НАСАН ТУРШИД НЬ ДАГАЖ ЯВДАГ.

    Хариулах
  • 66.181.160.59
    2024/03/19

    энэ Батболд тийм их номхон хүн үү ккк шилдэг луйварчин биз дэ

    Хариулах
    • 202.126.89.51
      2024/03/19

      Тийм шүү луйварчдын гаршисан толгойлогч!

  • 122.201.31.249
    2024/03/19

    Сү.Батболд Боро гоулдын 40 тонн алтыг нь аваад ухсан нүх үдээгээд л өнгөрсөн дөө, энэ хүний офшорын мөнгөнүүд нь байгаа л байх даа,төрсөн хүүгээ ийм муухай мөнгө угаасан гэмт хэрэг хамтагчаа болгодог хачин муу сайн эцэг вэ.

    Хариулах
  • 66.181.186.96
    2024/03/19

    Hen ni heniihee hariig gaihaad bn aa

    Хариулах
  • 103.212.119.101
    2024/03/18

    Улс төрийн нуруутай түшээдийн нэг шүү

    Хариулах
    • 139.5.218.231
      2024/03/19

      Хуцаваа угаасаа бүтэхгүй гар шдээ

  • 103.212.117.23
    2024/03/18

    Харлуулах юмаа мөн олвоо.

    Хариулах
  • 66.181.180.123
    2024/03/18

    харинч төвшин нуруутай элдэв бохир зүйлд орооцолдоогүй хүн бол Сү. Батболд юмшүү

    Хариулах
    • 66.181.161.176
      2024/03/19

      Үхэхдээ таарсан хулгайчшдээ. Харин амьд яваад байх юм

  • 202.9.40.67
    2024/03/18

    Өмөөрөх юм аа олов оо

    Хариулах
    • 139.5.218.231
      2024/03/19

      Харин тиймээ өмөөрөх хүнээ мөн оловоо кк

  • 66.181.183.219
    2024/03/18

    Үхсэн хатсаны чинь номхон тэмээ, МАН- ын хамгийн тэргүүн дайсан, улсаа цөлмөгч. Улсаа худалдваас үндсээр устгаваас зохилтой гэсэн эртний сургааль энэ цагт даанч биелэхгүй нь харамсалтай. Эс бөгөөс тэнгэр нэргэтүгэй

    Хариулах
    • 139.5.218.231
      2024/03/19

      Үнэн