Ц.Идэрбат: О.Амгаланбаатар гишүүн арай хэтэрч байна

Х.Есү
1 цаг 0 минутын өмнө

Өчигдөр байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар шүлхий өвчнийг санаатай тараасан гэх зүйлийг ярьсан. Үүнтэй холбогдуулан бид Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Идэрбатаас тодрууллаа.

-Махны үнэ буусан уу?

-Махны нийлүүлэлт нэмэгдэхээр махны үнэ буудаг. Тэрнээс биш би хатуу календар дээрээс хараад галт тэрэгний хуваарь хэлж байгаа юм шиг махны үнэ бууна гэж хэлээгүй.

-УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар шүлхий өвчнийг санаатай тараасан гэх зүйлийг ярьсан. Үүн дээр ямар тайлбар өгөх вэ?

-Би тэр мэдээллийг хараад их гайхсан. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний амнаас тийм үг гарч байгаад харамсаж байна. О.Амгаланбаатар гишүүн их сонин содон зүйл сэтгэдэг шүү дээ. Дөргөн нуурын уулзалт, нэг эрийн гурван наадам гээд л бодсон сансанаа хууль болгох гээд яваад байдаг шүү дээ. Энэ удаа арай хэтэрч байна гэж хэлнэ.

Энэ шүлхий өвчнийг гаргахгүй тулд хичээж байна. Хамар дор хагархай гэдэг шиг ийм чухал асуудлыг ямар ч баримтгүй, ямар зорилготой нь мэдэгдэхгүй, дур зоргоогоо ярьдгаа болих хэрэгтэй. Шүлхий зохион байгуулалттай тараана гэж байхгүй" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.103
    9 минутын өмнө

    Neg eeriin gurvan naadam chini Hariin deeree bol niitiin tsengel bus "SMS bulaaldah" neg mayagin duel shuu dee

    Хариулах