Нийслэлчүүдийг өвөлжингөө автобусны буудал дээр удаан хугацаанд зогсоож “шийтгэсэн” “Ногоон автобусны хэрэг”-ийн талаар иргэд бодит мэдээлэл авах цаг ойртож байна.
УИХ-аас уг хэрэгт хяналт шалгалт хийлгэх зорилгоор Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Тэгвэл уг түр хороог ахалж ажиллах хүний нэр өнөөдөр тодорхой болох нь.
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хороо гэх албан ёсны нэртэй уг хорооны гишүүн өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордонд хуралдаж, даргаа сонгох юм.
Энэхүү хэргийг анх олон нийтэд хүргэсэн Нийслэлийн ИТХ дахь ХҮН намын бүлэг үүрэгтэй оролцсон байдаг. Тэд энэхүү үйлдлээрээ МАН-ын "зодоонд" орж, нэг талд нь үйлчилж байна гэсэн зэм хүртсэн ч автобусны чанарт олон нийтийн ашиг сонирхол хохирох байсан нь яалт ч үгүй үнэн юм. Тиймээс энэхүү түр хороог Т.Доржхандаар даргалуулж магадгүй гэсэн таамаг байна.
Нөгөө талаар, энэ хэргээр Нийтийн сонсгол явуулах шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс хүчтэй тавьж, шийдвэр гаргалтад нөлөөлсөн. Тиймээс Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа нарын нэг нь даргалах ёстой гэсэн байр суурь ч байгаа юм. Ямар ч байсан, олон нийтийг ихээр хохироосон /эрүүл мэндийг үнэлж баршгүй/ энэхүү хэргийг шалгах Түр хороог сөрөг хүчний улстөрч даргална гэсэн таамагтай байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.12
АН аас олигтой даргалах хүн байхгүй Одонтуяа авгай бүтэхгүй дээ
Хариулах