Ногоон автобусны хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж, шинжээч нарыг томилно.
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.03.25/ хуралдана. Өнгөрөгч долоо хоногт эл Түр хороо хуралдаж даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон билээ.
Өнөөдрийн хуралдаанаар хянан шалгагч томилох Түр хорооны тогтоолын төсөл болон нотлох баримт гаргуулах тухай тогтоолын төслийг батлах юм. Ташрамд дурдахад, Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.15.114
Ногоон автобусны хэргийг сайн шалгах хэрэгтэй. Дээрээсээ авахуулаад дунд шатандаа хүртэл авилга хээл хахууль авцгааж төрийн мөнгийг шамшигдуулсан.
Хариулах66.181.160.44
АМЖИЛТ ХҮСЭЕ,
Хариулах