Сонгуулийн тухай хуульд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулах тухай заасан байдаг. Энэ заалт ёсоор сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд нам эвслүүд сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны дотор аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх ёстой байдаг бөгөөд энэ хугацаа хугацаа дуусгавар боллоо.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 26 нам, 2 эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хуулийн хугацаандаа мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, дээд тал нь доорх нам эвслүүд сонгуульд оролцоно гэсэн үг юм. Аудитлагдах явцад намуудын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн намууд:
Харин аудитын байгууллагаас улс төрийн намаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэх ба нам, эвслүүд алдаа зөрчлийг тав хоногийн дотор засч мөрийн хөтөлбөрөө дахин 2024 оны дөрөвдүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Үндэсний аудитын газарт хүргүүлнэ.
Үндэсний аудитын газар 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан аудитын дүгнэлтийг нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ.
Харин бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 23-25-нд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлэх ёстой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна