Төрсөн сумынхныгаа "хүчээр" цуглуулж байгаа Б.Бат-Эрдэнэ аварга нэр дэвшээд амжилт олох уу

Zuv.mn
8 цаг 7 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төрийн алба хаагчдыг Засаг дарга нараар нь дарамтлуулан амралтын өдрөөр хүчээр цуглуулан уулзалт хийж явна. Түүнийг өчигдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум буюу өөрийнхөө төрсөн суманд уулзалт хийхэд тус сумын засаг дарга Б.Эрдэнэбаатар Тамгын газрын дарга руугаа “Уулзалтад төрийн байгууллагын алба хаагчид 50 хувиас доошгүй ирцтэй оролцохоор зохион байгуулах” “тушаал”-ыг бичгээр өгчээ.

Сонгууль бүсчилсэн тойргоор явах болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүд төрсөн биш, зэргэлдээ аймгуудын иргэдтэй уулзах тохиолдол их байгаа. Тиймээс эрх баригч МАН уулзалтад оролцох хүмүүсийг төрийн бүтцээрээ дамжуулан хүн цуглуулах явдал гарч байгаа. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ аварга төрсөн нутагтаа ийм арга хэрэглэсэн нь нэр хүнд нь тун тааруу байгаа юм байна гэсэн ойлголтыг төрүүллээ.

Учир нь, Өмнөдэлгэр сум бол Б.Бат-Эрдэнэ гишүүний төрсөн нутаг, ирсэн сургаар нь хүүхэд, хөгшидгүй ирж сонсох учиртай газар. Харин сумын Засаг дарга бол хүнээ хамгийн сайн мэдэх хүн. Амралтын өдөр гэдгээс гадна хэн ирвэл хүн очих, хэн ирвэл очихгүйг сайн мэдэж байгаа. Чухам тиймээс албан бичиг бичсэн болов уу.      

Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг танхимаа тэлэх үед нутгийн “УИХ-ын сонгуульд дахиж нэр дэвшихгүй. Тиймээс үлдсэн хугацаандаа сайдаар ажиллая” хэмээн нутгийн ахын хувиар аминчлан гуйж, Спортын сайдын суудал авсан ч сонгууль дөхөх тусам амлалтаасаа буцаж, “Би Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдөж байсан хүн. Бүсчилсэн тойрог надад ашигтай байна. Намдаа нэг суудал олж ирье” гэж шалах болсон тухай мэдээ ордон хавиас түгсэн билээ. Мань хашир дараа нь яг энэ талаар лавласан сэтгүүлчийн асуултад “Би нэр дэвших боломжтой” гэснээ “...Дэвш гэвэл дэвшинэ” гаж бөөрөнхийлсөн байдаг. 



Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.198
    2024/03/27

    Саяхан ТВ-р болон сайтуудаар Батнайрамдал гээд МАН-ын нарийн бичиг гээд нөхөр ярьж байна. Тиймэрхүү нөхөд бол арай биш шүү. Бөөн эмоцитой нөхдүүд их байна. аа. Ажилласан хугацаандаа эх орныхоо төлөө юу хийсэн хийх гэж оролдсонгоос нь хэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Харин Е монголиагийн хөгжүүлэлтийг овоо гайгүй явуулж байсан тэр охин шиг хийсэн юмтай хийх гэж зүтгэж байсан МАН-ын залуучуудыг мэдэхгүй юм байна. Даанч ах нартаа таалагдаагүй болохоор эвлүүлгээр гүтгэж тролл багаараа сэвүүлсээр явуулчихсан юм шиг байгаа юм.

    Хариулах
  • 66.181.176.198
    2024/03/27

    Одоо амарсан дээрдээ.Ер нь МАН-аас шинэ залуучуудаа нэр дэвшүүлмээр юм даа.

    Хариулах
  • 66.181.161.153
    2024/03/27

    Зайлуулж харагдаач та нарыг бодвол ХэнтиЙ Дорнод Сүхбаатар аа гарах магдллтай 70 нас хүртлээ ажиллах чадвартай даа маанагууд аа!!!!

    Хариулах
  • 202.9.46.35
    2024/03/26

    Энэ муу өвгөн одоо улс төрөөс зайлах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.160.117
    2024/03/26

    Ба гишүүн бол төрд хэрэгтэй хүн мөнөөс мөн шүү.

    Хариулах
  • 202.126.91.127
    2024/03/26

    suudal umchilson chadvargui humuus ulsaa boddoggui

    Хариулах
  • 202.9.46.14
    2024/03/26

    Улсаа бодож шинэ үед зайгаа тавиачээ. Амиа бодоод өлөн сэтгэлээсээ салахгүй хүн юм. Одоо энэ боловсролгүй өвгөнөөс юу хүлээх вэ дээ.

    Хариулах
    • 66.181.161.153
      2024/03/27

      Шинэ үеийнхэн чадваргүй ш дээ идэхийн дон тусагчид аа

  • 103.57.95.12
    2024/03/26

    одоо хэрэггүй дээ залуу хүнийг дэвшүүлээч дээ аваргын нэрээр амьдрал хүртэл сайжирсан биз дээ

    Хариулах
    • 66.181.161.153
      2024/03/27

      Горьд чи

  • 139.5.219.168
    2024/03/26

    Аварга одоо хэмжээгээ мэдэх цаг нь болсон гэж бодож байна

    Хариулах
    • 66.181.161.153
      2024/03/27

      Чи хэмжээгээ мэдэж чалч

  • 183.177.99.226
    2024/03/26

    2024 оны сонгуульд Соёлын тэргүүний ажилтан БӨХ буюу явдаг жорлон сэвстэй гүзээ наймаачин гаруудыг нэр дэвшүүлээд хэрэггүй

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/03/26

    өө амар амар айн, муу овоолсон бс шиг юм арай даварч байна шүү

    Хариулах