ШХАБ-ын гишүүн орнуудын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын 19 дүгээр уулзалт өнөөдөр Астана хотноо эхэлнэ. Уулзалтыг Казахстан улс даргалах бөгөөд ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн орнууд оролцоно. Тэдгээрээс шинэ гишүүн Иран анх удаа оролцож байгаагаараа онцлог аж. Мөн ШХАБ-ын ажиглагч гишүүний хувиар Монгол, Беларусь хоёр улс зочноор уригджээ.
Уулзалтаар ШХАБ-ын хариуцах хүрээний олон улсын тулгамдсан асуудлууд, тэр дундаа “Гурван муугийн хүч” (терроризм, салан тусгаарлах үзэл, хэт даврагч үзэл), хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй хамтран тэмцэх талаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагаа, түүнчлэн НҮБ, CICA, ХАБГБ зэрэг олон талт нийгэмлэгүүдийн хүрээнд цаашид хамтран ажиллах асуудлыг хөндөх төлөв байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна