Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар хуульч Н.Мягмарыг томиллоо. Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Н.Мягмар нь,
-1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
-2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
-2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
-2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
-2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
-2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
-2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
-2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
-2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.147
Бурханы шашны судар бол үндсэн хууль христийн шашны сударт хорвоог бүтээгч эзэн пин гээд бүтээсэн гэж анхнаасаа тэгж бичив үү. Хүмүүс буруу хэвлээд гажуудуулвуу
Хариулах