Боловсролын салбар гэдэг аливаа улс урны хөгжлийн суурь салбар. Боловсролтой багш нарын гараас сайн сурагчид, чадварлаг мэргэжилтнүүд төрөн гардаг. Салбар, салбарын чадварлаг мэргэжилтнүүд улс орны хөгжлийн түүчээ болдог. Өндөр хөгжилтэй улс орнууд ингэж л хөгждөг. Гэвч боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилчдын цалин хангамж, ажиллах орчны асуудал хүндрэлтэй хэвээр байсаар байгааг хурлын үеэр онцоллоо.
Энэ үеэр Үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт хандаж багш нарын цалинг 1000 ам доллар хүртэл нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлж байна.
Тус холбооны зүгээс Ардчилсан намын даргад хандах болсон шалтгаан нь түүнийг Боловсролын сайдаар ажиллах хугацаандаа үр дүнтэй бодлогын шинэчлэл, тухайн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн хүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд боловсролын салбарт анхаарал тавих, үр дүнтэй шийдлүүдийг санал болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.238.26
2 жилийн дотор утааг арилгана, багшийн цалин 1000 доллар болгоно гээд гуцаж өгч байнаа. Битгий худлаа юмаар попор тэгэх тусам рейтинг чинь унана гэж хэлэх юмсан
Хариулах59.153.114.51
Маш боломжтой санал.
Хариулах