Д.Амарбаясгалан: ҮАГ-аас мөрийн хөтөлбөрийнхөө 67 заалтад засвар хийх, хасахыг зөвлөсөн

Х.Батсайхан
2024/04/10

Үндэсний аудитын газар ирэх сонгуульд оролцох 27 нам, хоёр эвслийн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй танилцаад  бүгдийг нь буцаасан талаар бид өглөө мэдээлсэн билээ. Тэгвэл эрх баригч МАН-ын хувьд, Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу мөрийн хөтөлбөрийнхээ “Мөнгө төгрөг амалсан, ажлын байр бий болгох амлалт өгсөн” зэрэг хуульд нийцэхгүй 67 зүйл заалтад өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг хасах үүрэг хүлээжээ. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ талаар мэдээллээ.

МАН зөвлөмжийн дагуу мөрийн хөтөлбөрөө засаад ирэх даваа гарагт ҮАГ-т хүргүүлэх юм байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.87
    2024/04/11

    хуулийн дагуу мөрийн хөтөлбөр боловсруулах чадваргүй намын даа

    Хариулах