Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалт Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хаслаа

Х.Есү
2024/04/12

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Хуралдааны эхэнд "Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг эцэслэн батлах санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Гишүүдийн олонх дэмжсэнээр гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалт Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасагдлаа.

Тодруулбал, хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг хаслаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:  "Монгол Улсын иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100,157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. 

Үүний дагуу УИХ-аас ажлын хэсэг гарч, хуулийн төсөл боловсруулан эцэслэн батлагдлаа" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна