АН: Р.Базартай намын удирдлагууд ямар ч холбоогүй

Х.Есү
2024/04/16

Өчигдөр эрүүгийн цагдаагийн албанаас "Баян" гэх Р.Базарааг сонгууль хууль бусаар санхүүжүүлсэн гэх хэрэгт сэжиглэн хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан. 

Мөн түүний “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгхэ захирал Х.Бат-Эрдэнийг саатуулан шалгаж байгаа. Тэгвэл энэ асуудалд АН ямар нэг холбоогүй гэдгээ мэдэгджээ. 

АН: "Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж, тайлбар мэдүүлэг авч байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацав.

Төрийн байгууллага ажил үүргээ гүйцэтгэсэн дээрх үйл явдлыг Ардчилсан нам руу чиглүүлж, тус намын удирдлагыг холбон мэдээлж буй нь ор үндэслэлгүй болохыг Ардчилсан нам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Хэргийн үнэн мөн олдоогүй, эцэслэгдээгүй байхад Ардчилсан намын нэр хүндэд санаатайгаар халдаж, уг үйл явдалд холбоотой мэтээр мэдээлэл тараан түгээх үйлдэл гаргасан тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандаж, нэр төрөө хамгаална гэдгээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

Түүнчлэн Ардчилсан нам нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ямагт хамгаалсаар ирсэн бөгөөд татвар төлөгч, бизнес эрхлэгч хэнийг боловч хууль зөрчсөн эсэх, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд зарлан мэдээлж буйг эрс буруутгаж байна" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна