Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар өнгөрсөн онд 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн

С.Гандэлгэр
2024/04/17

Олон жил хүлээгдсэн "Аялал жуулчлалын хууль" өнгөрсөн онд УИХ-ын чуулганаар батлагдсан билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, Монгол Улс аялал жуулчлалаас анх удаа нэг тэрбум доллар олсон юм.  

"Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 2023 оны зургаадугаар сард аялал жуулчлалын хуулийг баталсан. Аялал жуулчлал гэдэг Монгол Улсын экспортын хоёр дахь том орлого болж хөгжиж байна. Зөвхөн 2023 онд 650 мянга гаруй жуулчин Монгол Улсад зочиллоо. Үүнээс 1.3 тэрбум долларын орлого олсон буюу Монгол мөнгөөр 4.5-5 их наяд төгрөг олсон гэсэн үг. Аялал жуулчлалын салбарын хөгжил нь өөрөө дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт маш их хөрөнгө оруулалт хийж байдаг. 

Аялал жуулчлалын хууль бол тухайн үедээ нэлээд маргаан дагуулж байсан. Гэхдээ өнөөдрийн энэ хууль амжилттай сайн хэрэгжээд явж байгаа нэг жишээ болж байна. ЗГ-аас 2025 оныг хүртэл аялал жуулчлалын жил болгон зарлаж, нийт 30 гаруй орноос жуулчид ирэхэд ямар нэг төрлийн биз авахгүйгээр ирэх боломжийг бүрдүүлж байна. Долоон чиглэл рүү нислэгтэй байсан бол 44-45 оронтой хоёр талын хэлэлцээр хийгдэж байна." хэмээн байр сууриа илэрхийллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна