Ерөнхий сайд С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх чиглэл өгчээ


С.Зориг агсны хөшөөг буулган, нүүлгэн шилжүүлж газар дээр нь өндөр барилга барихаар төлөвлөсөн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. 

Харин энэхүү асуудлыг Ардчилсан намаас эрс үгүйсгэж мэдээлэл хийсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зориг агсны хөшөөг хамгаалалтад авч, соёлын өвд бүртгүүлэх чиглэл өгчээ. 

Тэрээр “Ардчилсан хувьсгалын оюун санааны бэлгэдэл болсон энэ хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэн шилжүүлнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл юм. Сүхбаатарын талбайг хуваагаад авчихсан бүлэглэл С.Зориг агсны хөшөөнд ингэж хандсан. Үүнд гайхаад байх зүйл алга. Тэдний зорилго нь С.Зориг агсны хөшөөг олон нийтээс холдуулж, үйл хэргийг нь он цагийн урсгалд мартуулан бүдгэрүүлэхэд байгаа шүү. Ердөө л үнэн нь илрэхээс үнхэлцгээ хагартал айсан гэмт хэрэгтнүүдийн нуугдмал сонирхол нь энэ. Лав намайг Ерөнхий сайд байхад энэ хөшөөг хаашаа ч хөдөлгөхгүй” гэжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.