Г.Дамдинням​: Баялагийн сангийн орлого зарлагыг нийтээрээ хэлэлцдэг байх ёстой

Х.Есү
2024/04/18

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Үндэсний баялагийн сангийн тухай" хуулийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас зарим зүйлсийг тодрууллаа.

Тэрбээр, "Үндэсний баялагийн сангийн тухай" хуулийг мэдээж дэмжиж байгаагаа онцлон илэрхийлсэн юм. 

Мөн байгалийн баялагаас орж ирж байгаа энэ орлогыг тусдаа байлгах юм бол хулгай явдаг. Угаасаа энэ олон улсын жишиг гэдгийг хэллээ. 

Энэ сангийн бүхий л хөрөнгө оруулалт орлого зарлагыг нийтээрээ хэлэлцдэг байх ёстой. "ЭТТ" ХК дээр нэг их наяд төгрөгийг дур мэдэн зарцуулсан байсан. 

Энэ мэт хаалттай явагддаг хулгайг ил болгох ёстой. Байгалийн баялгийг ил тод, нээлттэй болгох ёстой. Ард түмэн мэдэх эрхтэй" хэмээн ярьлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна