Монгол, Тайландын иргэд харилцан визгүй 60 хоног зорчино

Х.Есү
2024/04/24

Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Панпри Пахид Тха-Нукорн-той албан ёсны хэлэлцээ хийжээ. Үүнд:

  • “Монгол, Тайландын хооронд 2022-2027 онд хамтран ажиллах 5 жилийн төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу 2027 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт, хөрөнгө оруулалтыг 1.5 тэрбум ам.долларт хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг ойрын хугацаанд эцэслэн дээд түвшний айлчлалын үеэр байгуулахаар тохиролцов.
     
  • Хоёр тал Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТICA)-ийн хүрээнд хамтран ажиллаж, төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, “Монгол, Тайландын хамтын ажиллагааны 2024-2025 оны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар тогтов.
     
  • Сүүлийн жилүүдэд Тайланд улсыг зорьж буй монгол иргэд, жуулчдын тоо огцом нэмэгдэж буйг онцолж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгох талаар Тайландын талаас нааштай шийдвэр гаргасныг мэдэгдэж, хоёр талын дотоод процедурыг эхлүүлэхэд хамтран ажиллахаар тогтжээ.

Улаанбаатар хотноо ирэх зургаадугаар сард зохион байгуулагдах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурал болон наймдугаар сард зохион байгуулах “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ад Тайландын талаас өндөр түвшний төлөөлөгчид оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлсэн байна.

Монгол иргэд тус улс руу 30 хоног визгүй зорчдог, үүнийг 60 хоног болгох нь.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД (2024.03.01 байдлаар)

Улс оронЗорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1ХятадБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1989.03.30
2ФилиппинБүх төрлийн паспортаар 21 хоног хүртэл / 1994.05.13
/Зөвхөн бизнес болон аялал жуулчлалын зорилгоор зорчих паспортын хугацаа 6 сараас доошгүй хүчинтэй хугацаатай, нутаг буцах эсвэл дараагийн улсад зорчих нислэгийн тийзтэй энгийн паспорт эзэмшигч иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй/
3МалайзБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1994.06.06
4КазахстанБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1994.12.02
5ИзрайльБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1996.03.12
6Хонконг/БНХАУ/Бүх төрлийн паспортаар 14 хоног хүртэл / 1998.06.18
7Киргиз

Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1999.12.04

/180 хоногт/

8КубаБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2001.10.08
9Макао/БНХАУ/Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2004.07.03
10ЛаосБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2007.10.14
11TайландБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2008.01.13
12БеларусьБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.09.04
13ТуркБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2013.10.10
14СербиБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.11.08
15ОХУБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2014.09.03
16БразилБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2015.09.21
17СингапурБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2017.06.08
18Украин */Албан ёсны урилгатай тохиолдолд/
Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл
19АргентинБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.02.19
20УругвайБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2018.06.10
21ЧилиБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.12.29
22ЭквадорБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2020.10.23
23ПеруБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2021.10.01
24УзбекистанБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2022.06.03
25БарбадосБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2022.07.28
26Арабын Нэгдсэн ЭмиратБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2023.12.28
27МальдивБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2024.01.12
28ПарагвайБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2024.01.17
29ВьетнамБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2024.03.07
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
30РумынДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 1974.10.14
31БНАСАУДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1986.11.14
32СловакДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1992.06.26
33ЧехДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29, 2023.11.22
34ВьетнамДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2024.03.07
35МексикДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2001.11.09
36ЭнэтхэгДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2005.12.23
37БолгарДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.01.18
38КипрДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.03.30
39ПольшДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.06.29
40БНСУДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2012.05.31
41КамбожДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2012.08.27
42КувейтДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2013.04.16
43ПеруДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2013.04.30
44ХБНГУЗөвхөн Цахим дипломат паспортаар 90 хоног хүртэл / 2013.05.08
45БрунейДипломат, албан паспортаар 14 хоног хүртэл / 2013.07.01
46КолумбДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.09.23
47ФранцДипломат паспортаар 90 хоног хүртэл / 2013.10.26
48МьянмарДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.11.18
49ЭстониЗөвхөн Цахим дипломат паспортаар 90 хоногхүртэл / 2014.04.28
50ЛатвиДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2014.06.12
51ИталиДипломат паспортаар 90 хоног хүртэл / 2014.07.14
52ТуркменистанДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2015.06.03
53УнгарДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.05.18
54ЯпонДипломат паспортаар 30 хоног хүртэл / 2016.11.15
55БалбаДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18
56АлбаниЦахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30
57ХорватДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2017.04.26
58МальтаДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.02.08
59ЛитваДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.04.29
60ШвейцарьДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2018.06.16
61АзербайжанДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2019.02.07
62АрмянДипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2019.06.02
63ГрекДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2020.05.10
64СловениДипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2021.05.21
65Индонез/Албан ёсны урилгатай тохиолдолд/
Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2021.12.01
БУСАД ХӨНГӨЛӨЛТ
66АНУМонгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06
67ИБУИНВУМонгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн Дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29
68КанадМонгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. 2013.06.04
69ЯпонЯпон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан. 2015.08.10
70ШвейцарьМонгол Улсын энгийн паспорттай иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16
71Египет

Монгол Улсын иргэдэд хилийн боомт дээр виз олгоно. 2023.10.30

/виз мэдүүлэхэд паспорт, 2 хувь цээж зураг, визийн төлбөр бэлнээр, иргэний үнэмлэх, виз мэдүүлгийн маягт бөглөх шаардлагатай/

72Индонез

Монгол Улсын иргэдэд хилийн боомт дээр виз олгоно. 2024.01.09

/виз мэдүүлэхэд паспорт, буцах нислэгийн тийз, цахим гаалийн мэдүүлэг https://ecd.beacukai.go.id -ийг бөглөх шаардлагатай/

73Кени

Виз мэдүүлэх шаардлагагүй ба цахим аялалын зөвшөөрөл /еTA/ авна. 2024.01.01

/еTA-г www.etakenya.go.ke хуудсаар орж, аялахаас 14 хоногийн өмнө мэдүүлэх шаардлагатай/

Бусад оронд визтэй зорчино

 

Эх сурвалж: ГХЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна