Н.Энхболд гишүүнээсээ ч буугаагүй байж Хятадын элчин сайдын суудал "захиалжээ"

С.Гандэлгэр
2024/04/24

Улс төрд олон жил явсан, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс тэтгэвэрт гарахдаа аль нэг улсад Элчин сайд, эсхүл консулаар очдог жишиг тогтоод удаж байна. Энэ жишгээр, 2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн Парламентаас хамгийн эхэнд Элчингийн суудалд очих хүн нь Н.Энхболд болж байгаа бололтой.

Зургаан удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ, ЗГ томоохон албан тушаалуудыг хашиж явсан Н.Энхболд Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдын алба хаших хүсэлтээ ГХЯ-нд хүргүүлжээ. Уг нь УИХ-ын сонгууль хараахан болоогүй, 2020 онд бүрдсэн Парламентын бүрэн эрх дуусаагүй байхад, ажлаа хүлээлгэж өгөөгүй байж дараагийнхаа местийг бэлдэж байна гэж харж болохоор.

1986 оноос өнөөдрийг хүртэл дарга, төрийн өндөр албан тушаал хашсан, 24 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн, сайд хийсэн нь ч түүнд хангалтгүй бололтой. 

Нөгөө талаар аливаа улсад суух онц, бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэх том албан тушаалыг МАН-ынхан гавъяаны амралт, мандатгүй хоцорсон улс төрчдийн "тайвширдаг газар" болгосон нь үүнээс харагдаж байна. 

Н.Энхболдод Монголын төр ямар өртэй вэ ? 



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.110
    2024/04/25

    Ene uvuu boliochee. Ichmeer umaa. Nuuree urchger boltol bug boltloo turiin ordond suulaa. Busaddaa bolomj olgo. Geriinhen ni ergen toirnii humuus ni heleechee. Mongolchuud urgui shuu chamd.

    Хариулах
  • 59.153.86.156
    2024/04/25

    Зайл зайл

    Хариулах
  • 122.201.31.30
    2024/04/25

    Энэ өвгөнд МАН ямар өртэй юм яасан их албан тушаалд дурладаг төгцөг вэ? битгий явуул аягүй бол БНХАУ д элчингээр суух хугацаандаа мөнгө хийх гэж байна энэ өвгөн зөнөглөжээ ар гэр үр хүүхэд ач зээ нар нь энэ зөнөг өвгөнөө татаж аваад эрхи мэрхи хонх дамар авч өгөөд гэрт нь суулгаачээ яасан ичидэггүй зөнөг вэ?

    Хариулах
  • 202.9.41.19
    2024/04/25

    Bayr Hurgie ! Ajiliin aimjilt Hysie !

    Хариулах
  • 202.9.41.19
    2024/04/25

    Ene Hun Said boloh Zuv esni Herge ! Mundag Hun shuu ! Ajiliin aimjilt Hysie !

    Хариулах
  • 202.21.101.186
    2024/04/25

    Элчин сайд гэснээс УЛСАА төлөөлж сууж байгаа САЙДУУД тухайн улсад оршин сууж амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалж байгаа нь тодорхойгүй байдаг ажлаа өгөхөд нь иргэдийнхээ зөрчигдсөн эрхийг ямар тохиодлуудад өмгөөлж хамгаалсан тайлан өгөх ёстой шүү. байнга гомдол явж байдаг. ажил хийж гэж очиж байгаа болохоос амралтын газар зугаалгаар яваагүй шүү

    Хариулах
  • 66.181.188.66
    2024/04/24

    Одоо болноо Энхболдоос залууст боломж олго, тэд жаахан шуурхай ажиллаг, та зүгээр л зөвлөх энэ тэр хийгээд тайван амьдар л лаа

    Хариулах
  • 66.181.186.138
    2024/04/24

    очиж л байга ямар хамаа байнаа

    Хариулах