ТАНИЛЦ: УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн нам, эвслүүд

Zuv.mn
2024/04/29

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам авслүүд хүсэлтээ хуулийн хугацаандаа багтааж, өнгөрсөн амралтын өдрүүдээр Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ.  Ирсэн хүсэлтээс харахад, УИХ-ын ээлжит сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцохоор байна.

СЕХ-ноос байгуулсан Ажлын хэсэг хүсэлтээ өгсөн нам, эвслийн баримт бичгийг нягтлаад хорооны хуралдаанд танилцуулна. Хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэрийг гаргадаг хуультай. 

СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН НАМ  

2024 оны 4 дүгээр сарын 26

Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/

2024 оны 4 дүгээр сарын 27

 ХҮН нам /ХҮН/, Монголын Либерал нам /МЛН/, Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/, Иргэний хөдөлгөөний нам /ИХН/, Ардчилал шинэчлэлийн нам,  Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/

2024 оны 4 дүгээр сарын 28

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба Зөв нам, Ардчилсан нам /АН/, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/, Монгол Консерватив нам /МКН/, Шинэ нэгдсэн эвсэл /МУНН-ШИНЭ нам/, Монголын Социал Демократ Нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам (ДМН), Ард түмний хүч нам, Эх Орон нам, Монгол Ардын нам /МАН/, Хөгжлийн хөтөлбөр нам,  Эрх чөлөөний нэгдэл нам /Зон олны нам/, Монгол шинэчлэлт нам /МШН/





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна