Угсаа залгамжлагч хунтайжууд морьдоо эмээллэжээ

Zuv.mn
2024/05/01

Горилогчид намын шийдвэрийг хүлээх зуур мандатын төлөөх тэмцлээ эрс эрчимжүүлж байна.

Мандатаа найдвартай авна, тэр бүү хэл шинээр бүрдэх УИХ-д орно гэсэн бат итгэлтэй хууччуул эхнээсээ тодорч эхэлсэн. Тэгвэл тэдний хажуугаар шургачих хүсэл тээсэн мөнгөлөг залуучууд МАН-ын ч, АН-ын ч байрны хаалгыг амраасангүй.

Баячуудын хүүхдүүд, компанийн захирлуудын “бөөгнөрөл” гэж хэлж болох МАН-ын Бага хурлын гишүүд, намдаа хандив амласан сул “кандидат”-ууд горьдлого өвөртлөн нам хавиар гүйлдэж байна.

60 тэрбумын схем дээр “Мөнгө авсан ч хийж чадах хүнийг нь тавих” зарчим баримталсан МАН энэ удаад ч санхүүгийн чадамжтай, эс бөгөөс хандив босгох боломжтой хүн л цааш явна гэдэгтэй санал нэгдэж байгаа бөгөөд сонголт нь намын нэрийг шороотой хутгачихааргүй нэр хүндтэй, санхүүгийн өндөр чадамжтай кандидатууд дээр төвлөрч буй. Энэ хоёрын дэнсийг тэгш барьж чадах аваас намын төсөв зузаарна, сонгуульд ч толгой өвдөхгүй гэж тооцоолж байгаа бололтой.

Үе солигдолтод ач холбогдол өгдөг дарга, нарийн бичигтэйн хувьд “НАМЗХ-ны /Одоогийн СДМЗХ/ залуустаа итгэл хүлээлгэнэ” гэсэн хүлээлт байгаа ч өөр олон шалгуур бий. СДМЗХ нь ч ах намаасаа аль болох олон суудал салгахыг хичээж, дотооддоо бас кандидат тодруулсан шиг сууна.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албанд меритт зарчмыг хэрэгжүүлнэ” гэсэн агуулгатай ярилц­лага олнтаа өгсөн. Тэрбээр энэ ярилцлагаараа ард түмэндээ “Мөн­гөний томилгоог эцэс бол­гох” эчнээ амлалт өгсөн. Түүний энэ үг НАМЗХ-ны үргэлжлэл болсон Социал демократ Монголын залуучуудын холбооны амбицтай залууст хүчтэй нөлөө үзүүлсэн. Гэсэн ч шут алгасчих гээд хэрэндээ үзэх бололтой. 

Сайн эцэг эхийн буянаар дэлхийн боловсрол эзэмшсэн, улсаа хөг­­жүүлэх ирмүүн хүслээр дүү­рэн яваа тэдэнд “Урьдаар яаманд таван жил нухлуулаад ор­хи“ гэсэн Ерөнхий сайдын үг сэтгэл рүү нь ус цацсантай адил сонсогдож байгаа нь лав. Өөрс­дийгөө цагаан морь унасан ханхүүгийн зэрэгт бодож, улс ор­ныг хөгжүүлэхийг  унтаж бай­гаа гүнжийг ганц үнсээд л сэрээчих чинээ санаж яваа тэд­ний насыг нь буруутгахгүй бол өөр юуг буруутгах билээ.

Тиймээс ч нийтлэлийн эхэнд өгүүлсэн шалтгаанаар, залуус итгэл хүлээлгэх нэрийн дор Монголын улс, төр, эдийн засгийг базаж байгаа эрхмүүдийн хүүхдүүд улс төрд орж ирэх магадлал байна.

МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо Хөвсгөлд, Онцгой байдлын албыг байгуулсан С.Отгонбаярын хүү, “Оюуны Ундраа” группын гүйцэтгэх захирал О.Тэнүүн Хан-Уул дүүрэгт, МТ группын Р.Ганзоригийн хүү Г.Дашням Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан. УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн бас тэдэн дээр нэмэгдэнэ. Ер нь энэ жагсаалтыг нэлээд урт үргэлжлүүлэх боломжтой. Энэ байдал сөрөг хүчин дээр ч харагдах бөгөөд Б.Жаргалан, Б.Ганхөлөг тэргүүтэй тэднийг дараа угаас нэгбүрчлэн уншигчдадаа хүргэх учраас энэ удаад орхие. Товчхондоо, Монголыг сүүлийн 30 жил удирдсан дарга, бизнесмэний угсаа залгамжилсан хунтайжууд цагаан цамц  өмсөөд намын байрны үүдээр эргэлдэж байна. Тэд морьдоо эмэллэж, дохио өгөхөд ухасхийн мордон давхихад бэлэн байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.192
    2024/05/02

    Yun surtei near ogdog yum,nogduulne CH gesn huleej avdag,martamhai ovchin tussnch,turuuni boos tolgoid garsn shig,hogiin hedge medjl bgashtei,bayan bish,ugsaa zalgamjlagch bish,bolovsrolgui,ya duu,tsarai muutai.....iim iim

    Хариулах
  • 202.126.90.211
    2024/05/02

    Энэ улс төрчдийн хүүхдүүдээс юү ч гарахгүй өв залгамжлуулчих юм бна л даа хулгайч нар харин одоо ажиллаж бгаа салбар бүрээс залуусыг авч итгэл хүлээлгэж юм хийлгэ улс төрчдийн хүүхдүүд худлаа

    Хариулах
  • 192.82.64.21
    2024/05/02

    энэ авилгачдийн үр удмыг дахин бүү төрд гарга миний монголчууд сэрцгээ

    Хариулах
  • 202.126.91.209
    2024/05/02

    Эд нарыг л сонгомооргүй байгаа юм даа. Эргүүлэн татах хууль ч байхгүй. Гараад ирэхэд нь татаад унагадаг баймар байна.

    Хариулах
  • 202.55.188.86
    2024/05/01

    ГАРЧИГ АА ЗӨВ ӨГ ҮХСЭН БААСНЫ ХУНТАЙЖ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ БААСНУУД.

    Хариулах