Г.Дамдинням тэргүүтэй УИХ-ын гишүүд иргэдэд ажлын тайлангаа танилцуулж мөн шинээр батлагдсан хуулиуд болон төвийн бүсийн хөгжлийг дэмжих эрхзүйн орчны талаар олон нийтэд мэдээлэл өгөх уулзалт үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн сумдад ажиллах үеэр иргэд уул уурхайн компаниудын хариуцлагыг чангатгах, үр өгөөжийг нь ард иргэд нийтээр тэгш, шударга хүртдэг байх шаардлагатайг гишүүдэд хэлж, асуулт асуулаа. Ялангуяа, саяхан батлагдсан Баялгийн сангийн тухай хууль олон нийтэд ямар үр өгөөж өгөхийг тодорхой тайлбарлаж өгөхийг хүссэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Орчин үед уул уурхайн компани тухайн орон нутгийн иргэдтэйгээ ойлголцож, хамтран ажиллаж байж үйл ажиллагаагаа явуулдаг жишиг бий болсон. Тиймээс олон нийт тухайн уул уурхайн компанитай холбоотой тодорхой санал гомдол байвал тавьж, хариуцлагатай уул уурхай эрхлэх үүргийг сануулан шаардах эрх нь хуулиар бүрэн дүүрэн бий. Үүнийгээ ашиглах ёстой. Нөгөөтэйгүүр, саяхан батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн үүрэг зориулалтыг иргэд идэвхитэй сонирхож байна. Энэ нь зөв. Баялгийн сангийн тухай хуульд тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүний орлогоос аймаг, сумдад тодорхой хэсэг нь очдог. Түүгээр сум орон нутаг өөр өөрийнхөө хөгжлийг зохион байгуулдаг. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлдээ хөрөнгө оруулдаг эрхзүйн зохицуулалтыг тусгаж өгсөн.” гэсэн юм.
УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг цогц байдлаар өнгөрсөн сарын 19-нд баталсан, одоо Засгийн газар дээр хуулийн хэрэгжилтийг хангах тогтоолууд хэлэлцэгдэж байгаа . Хуулийн гол үзэл баримтлал нь байгалийн баялгийг хүртээмжтэй байлгах суурь зарчимд тулгуурласан байна. Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгууль хийсэн бол орд газрын 50, хувийн хөрөнгөөр хийсэн бол 34 хүртэл хувийг төр үнэ төлбөргүй эзэмшинэ. Төрд ногдох эдгээр хувиас орж ирэх орлогыг Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн санд хуримтлуулж, үр өгөөжийн ихэнхийг ард түмэнд ногдох байдлаар зарцуулахаар хуульчилсан. Тухайлбал, Ирээдүйн өв сан нь уул уурхайгаас орж ирсэн өгөөжийг хойч үедээ зориулж валютаар хадгална, харин Хуримтлалын санд хуримтлагдах мөнгийг өнөөгийн иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндийг дэмжихэд зориулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.253
иргэдийн данс нээж тэднийг орон сууцжуулах, эрүүл мэнд, боловсролд нь зарцуулах юм гэж ойлгогдлоо. Зөв үү.
Хариулах