Бүх хүүхдийн тоглоомын талбайг стандартад нийцүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо

Х.Есү
2024/05/06

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангуулах, стандартад нийцүүлэхийг үүрэг болгосон албан бичгийг бүх дүүргийн Засаг дарга нарт хүргүүлжээ.

Тэрбээр энэ тухайгаа "Улаанбаатар хотод 1553 тоглоомын талбай байгаа. Үүний 54 хувийг СӨХ, 18 хувийг ДЗДТГ, хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн ААН хариуцан, засвар арчлалт хийж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээж байна" хэмээн мэдээлжээ.

О.Номинчимэгийн хувьд Нийслэл дэх стандарт хангаагүй хүүхдийн тоглоомын талбайд биечлэн ажиллаж, холбогдох албаны хүмүүст шуурхай үүрэг чиглэл өгөн ажилласаар буй.

Хүүхдийн тоглоомын талбайн засвар арчлалт хариуцсан субъект нь үүргээ ухамсарлаж ажилладаггүй нь асуудал болсоор ирснийг О.Номинчимэг хөндөж байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.185
    2024/05/06

    тоглоомын талбай чинь олон нийтийэзэмшлийн талбай учраас архичин гомо, хартамхичдын бөөгнөрөл болчихоод тэдний үйл явдлыг бага насны хүүхдүүд харан дууриаж бэлгэвчийг нь үлээж тамхины ишийг нь татан байна. байрнуудын өмнөх талбайг нийтийн эзэмшлээс хасч сөхийн мэдэлд өгөөчээ

    Хариулах
  • 202.126.90.235
    2024/05/06

    Togloomiin talbainuudaar yvj hyanalt shalgalt hiigeed dor ni shiideed yvj baigaa ni ih taalgdlaa. Tshaaashdaa ch mun ene shigee sain ajlaarai. Tand amjilt husey

    Хариулах