Өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт” төсөл нь Оюу Толгой ХХК-ийн санхүүжилтээр 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
“Оюу толгой” ХХК-ийн удирдлагууд өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт” төслийн үйл ажиллагаа, үр дүнтэй танилцлаа. 2023-2024 оны хичээлийн жилд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 126, 127, 148, 157 дугаар сургуулиудад хэрэгжиж, сургуулийн сэтгэл зүйчдийг чадваржуулахаас гадна өсвөр насны сурагчид болон багш, эцэг эх, асран хамгаалагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих сургалт, зөвлөгөөг зохион байгуулж байна. Мөн тус сургуулиудад сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөний өрөө, сургалтын танхимыг стандартын дагуу тохижуулан өгч, сургуулийн орчинд сэтгэл зүйн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна