"ИНЖЕНЕР 2024" Инженер техникийн ажилчдын ур чадварын тэмцээн амжилттай болж өнгөрлөө

Х.Есү
2024/05/07

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, мэдлэгт суурилсан нийгмийн салбарыг хөгжүүлэхийг чухалчилсанд мэргэшсэн инженерүүд бэлтгэх асуудал багтсан байдаг.

May be an image of 2 people and text that says 'mobinet ်'

Энэ хүрээнд Монголын олон суваг дамжуулагчдын холбооноос Харилцаа холбооны салбар тэр дундаа олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн инженерүүдийн мэргэжлийн ур чадварыг сорьсон тэмцээнийг 2 дахь жилдээ уламжлал болон зохион байгууллаа.

May be an image of 3 people and people studying

Инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварын сорилт нь салбарын өсөх ирээдүйтэй мэргэшсэн инженерүүдийг төлөвшүүлэх, харилцан туршлага солилцох, шинэлэг мэдээлэл, онол аргазүйг хослуулах зэрэг олон сонирхолтой талбаруудад хүчээ сорьдогоороо онцлогтой.

Тэмцээний тэргүүн байрт DDish компани тэргүүлж, Скаймедиа корпораци ХХК, Юнивишн ХХК-ууд удааллаа.

May be an image of 5 people, people studying, table and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна