Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлж, өөрийнх нь нэрийг барьж, мөнгө босгох гэж яваад байгаа хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр, "Сонгууль болох гэж байна. Хотын дарга сонгуульд мөнгө босгох шаардлагатай гэдэг яриа. Чихний хажуугаар олон сонсогдож байна. Хүний нэр барьж, хулгай хийхгүй шүү нөхөд өө!
Ялангуяа миний нэрийг барьж, хэн нэг хүнээс янз бүрийн хандив, хулгайн мөнгө босгохгүй шүү. Би та нартай та наргүй өөрийнхөө улс төрийг хийгээд ирсэн. Хоёрт би УИХ-д нэр дэвшихгүй гэдгээ өмнө нь ч хэлсэн. Гуравдугаарт МУ-ын Ерөнхий сайд намайг нийслэлийн засаг даргаар томилохдоо нийслэл дээр төрийн ажлыг төрийн ажил шиг явуулах зарчим руу анхаарч, янз бүрийн авлига ашиг сонирхлын зөрчилгүй явуулдаг зарчмыг тогтоож, өгөөч гэдэг шаардлага, хүсэлт тавьж ирүүлсэн." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.207
Зөв дэмжиж байна хуулийн хатуу хариуцлага шаардлага тавьж ажиллаарай
Хариулах66.181.182.85
хотын дарга сайн ажиллаж байгаа бид дэмжиж байна гэхдээ олон жил ужигрсан идэж сурсан хүмүүс хуучнаараа байх гээд ажил хийлгэхгүйг л бодно сайн тэмцээрэй
Хариулах