Ардчилсан намын “Шударга сонгуулийн төлөө” ажлын хэсэг, Монголын Хүний төлөө нам, Монголын Социал демократ нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Мидас ТББ-тай хамтран, өнгөрсөн болон ирэх 2024 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой зөрчил, булхай, луйврын шинжтэй бодит баримтуудад анхаарал хандуулж, шударга сонгууль явуулахын төлөө нэгдэн ажиллахыг хүссэн албан шаардлагыг, ТЕГ-ын дарга П.Одонбаатарт хүргүүлсэн билээ.
ТЕГ-т хүргүүлсэн шаардлагад “2020 оны ээлжит сонгуулиар 202 гомдол, мэдээлэл /нийслэлд 157, орон нутагт 45/, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар 70 гомдол, мэдээлэл /нийслэлд 25, орон нутагт 45/ тус тус хүлээн авч шалгасан гэх ч хуулийн дагуу нэрийг нь татуулсан нэр дэвшигч, хариуцлага тооцуулсан албан тушаалтан гараагүй” гэжээ.
УИХ-ын сонгуулийн түүхэнд сонгуулийн үеэр бэлэг тараах гэх мэт зөрчил өмнө нь цөөнгүшй гарч, шүүхээр шийдэгдэж байсан удаа байдаг. Гэхдээ 2020 оны сонгуулиар нэг ч ийм тохиолдол гараагүй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна