Иргэн Д.Мөнх-Эрдэнэ ТЕГ-ын дарга асан Б.Хурцын албан өрөөнд очиж ярилцах үед Б.Хурц нэгэн санаа дэвшүүлсэн нь анхаарал татав.
Тэрбээр “Бид одоо бүгдээрээ уулзаж ярилцаад энэ дайнаа зогсоомоор байна. Улс орноо бодмоор байна шүү дээ” хэмээн хэлсэн юм. МАН, Ардчилсан нам хоорондын тэмцэл, МАН, АН-ын дотоод тэмцлээс болж улс орны эрх ашиг хохирч байна, энэ өш хонзонгоо больё гэдэг санааг тэрбээр илэрхийлсэн. Улсын эрх ашиг гэдэг нь монголчуудын эрх ашиг бөгөөд үнэхээр улстөрчдийн толхилцооноос болж монголчууд хохирч байна гэдгийг тэрбээр энэ үгээрээ хүлээн зөвшөөрчихсөн.
Тэгвэл, тэрбээр энэ санаагаа илэрхийлж байхдаа бас нэг үг хэлсэн бөгөөд тэр нь МАН энэ сонгуульд ялагдвал дарга нар нь бүгд шоронд орно гэж айж байгаа тухай юм. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялахаар улайрч байгаагийн цаана “АН ялчихвал бид нарыг аваачаад шоронд хийчихнэ” гэсэн айдас байгаа гэсэн санааг Б.Хурц генерал илэрхийлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.236
ЯЛСАН Ч ШОРОНД ОРНО
Хариулах202.55.191.194
хүзүүгүй хулгайчийн даалгавраар хүн хулгайлсан, тамалсан, алсан /энхбат/, хүзүүгүй хулгайчийн даалгавраар энгийн иргэдэд Зоригийн хэргийг тохсон, тамалсан, хүчээр хэрэг хүлээлгэсэн, /чимгээ, сод/, хүзүүгүй хулгайчийн даалгавраар татварын, тагнуулын, аудитын ажилчдыг өс хонзонгийн сэдлээр тарчлаасан, хэлмэгдүүлсэн, шоронд яргалсан гээд чиний хийсэн нүгэл дуусашгүй шүү...нээх гоё шаахгүй шүү
Хариулах122.201.31.175
Яанаа хайрууд минь ялагдаж болохгүйнээ бүгдээрээ шорон гал хам болохнээ
Хариулах202.9.46.74
Энэ хоёр намын бүх хулгайчдыг шоронд хиймээр байна.
Хариулах59.153.112.23
МАН н сонгуульд бусад бүх нам эвсэл бие даагчид туслан гүйцэтгэгчээр орж байгаа тул МАН ялагдана гэж байхгүй
Хариулах202.9.46.73
Амарбаясгалан орох байх
Хариулах