Г.Ганболд: Горилогчид “Малчдын зээлийг тэглэх гэсэн чинь УИХ-ын дарга хүлээж авахгүй байна” гэж худлаа яриад явж байна

Zuv.mn
2024/05/16

УИХ-ын Хаврын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд “Та бүхний боловсруулсан энэ хөтөлбөр чинь байгууллагууд тус, тусдаа ажлын төлөвлөгөөндөө оруулаад явчих боломжтой ажлууд байна. УИХ ийм, ийм хууль баталж өг” гэх мэтчилэнгээр арай жижиглэж болохгүй юу. Дээр нь, хөдөө орон нутагт явж байхад иргэд үр дүн маш их асууж байна. Энэ үр дүн хаана байна.

Хөдөө орон нутагт гишүүд малчидтай уулзаад “Та нарын зээлийг тэглэх гэсэн чинь УИХ дарга зөвшөөрөхгүй байна” гэж худлаа яриад яваад байна. Энэ асуудлыг яах вэ” хэмээн бухимдав. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна