Т.Доржханд, Б.Баттөмөр нар “Хөгжлийн банкны хэрэг”-ийн авторыг булаацалдав

Zuv.mn
2024/05/16

УИХ-тын өнөөдрийн нэгдсэн чуулганаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нар Хөгжлийн банкны хулгай луйврыг илчилж шүгэл үлээсэн авторыг булаацалдав.

Т.Доржханд гишүүн “АТГ-ын ажлын 50 хувийг ХҮН нам хийж байна” гэж байгаад Хөгжлийн банкны хэргийг манай нам анх олон нийтэд олон нийтэд ил болгосон гэж ярьсан юм. Түүний хэлэхийг сонссон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Үгүй юм аа. Энийг анх Г.Занданшатар дарга хууль эрхзүйн орчин нь бүрдээгүй байхад анхны сонсголыг явуулж “3.2 их наядын зээл байна. Үүний 1.7 их наяд нь эрсдэлтэй байна” гэсэн баримтыг анх гаргаж тавьсан. Үнэн юм бол үнэнээрээ байх хэрэгтэй” гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.14
    2024/05/17

    Доржханд эхэлж гаргаж тавьсныг Баттөмөрөөс бусад бүх хүн мэдэж баыгаа.

    Хариулах