Монгол Улсын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг олимпын эрх олгох сүүлийн тэмцээндээ дөрөвдүгээр байрт орж, олимпын эрх авч чадаагүй билээ. Тоглогч А.Ананд шөвгийн наймд Израильтай тоглоход өрсөлдөгчөө мөргөж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, тоглолтоос хөөгдсөн учир сүүлийн тоглолтуудад оролцоогүй бөгөөд энэ нь дараалсан хоёр хожигдолднөлөөлсөн юм.
Тэмцээний дараа холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл олон нийтэд хандаж, хариуцлагаа дангаараа хүлээн ажлаа өгөхөө мэдэгдсэн байна.
Тэрээр, "Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчдадаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм. Олимпын эрхийг авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж Монголын сагсан бөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно. МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана. Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа Монгол Улс үүрд мандан бадраг" гэж бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
104.151.48.42
Чи ёстой огцорлоо ч яалаа байлаа ч яалаа лалараа цагаан толгойтой нүүрчин сда
Хариулах104.151.48.42
Ёстой хөгийн новш Тулгаа багш нь хамт бсан бол яагаач билээ
Хариулах43.228.129.162
Арчаагүй байна даа чи огцорлоо ч яалаа хэрэг алгаа батцэнгэлээ новшоо
Хариулах